Ц.Нямдорж: Ж.Амарсанааг ёсчлогдоогүй хуулийг хэрэглэсэн гээд хөөж явуулсан биз дээ
УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж гишүүдийн 71,9 хувь нь дэмжлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Нэг хүн яриад, нэг хүн тайлбарлаад, гурав дөрвөн гишүүн арваад хүний кноп дарж гүйсээр байгаад баталсан хуулиудын нэг. Ийм дампуу юм хийсэн  шүү дээ. Мэргэжлийн алдаа гаргасан эмчийг гурван жил хорьдог байсан бол энэ хуулиар таван жил болгоод торгуулийг 80 сая төгрөгт хүргэсэн. Хавар эмч нарын бослого гарсан ш дээ. Өөр нэг асуудал ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг ёсчлогдоогүй хуулийг хэрэглэсэн гээд хөөж явуулсан биз дээ. Үүнийг мартсан уу. Гэтэл одоо ёсчлоогүй хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах гэхээр хүчин төгөлдөр хууль гэж зүтгээд байх юм.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хэрэгжих хугацааг хойшлуулах нь зөв. Эргэж харах олон асуудал бий. Тухайлбал, компанийг торгох тухай асуудал нь хэрээс хэтэрсэн их торгууль тавих болчихоод байна. Компаниуд олдог орлогоосоо илүү торгууль тавьчихвал бэрх болно. Зарим заалтууд хэтэрхий хатуудсан. Олон улсын жишгээс давсан. Харин хойшлуулах хугацааны хувьд 2017 оны долдугаар сарын 1 хол байна. Хэрэв Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлбэл 400-500 хүн чөлөөлөгдөх тухай асуудал яригдаад байгаа юм байна лээ. Нийгэм хүлээлтийн байдалд бий.  Иймд дөрөвдүгээр сарын 1 юм уу, гуравдугаар сарын 1 юм уу хугацааны хувьд албаны хүмүүсийг анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Дараагийн нэг санаа нь  сэтгүүл зүйн салбарт 6000 хүн ажиллаж байна. Энэ нийгмийг соён гэгээрүүлж, хөдөлгөх хүч нь болж байгаа хүмүүс шүү. Хэдэн төгрөг аваад хүн гүтгээд сууж байдаг гэсэн юм ярьж болохгүй. Сэтгүүл зүйтэй холбоотой үйл ажиллагааг эрүүгийн хуулиар шийддэг жишиг дэлхий нийтэд байхгүй.


 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TV5 2016-09-08 12:57:45
    Д.Сарангэрэл хүүхэн Нямдоржийн хэмжээнд хүрэх болоогүй 20 жилийн дараа яах болв Их том хүн болсон гэж бодож байвал санааны гарц
  • зочин 2016-08-30 15:38:29
    Нямдорж зөв ярьжээ
  • зочин 2016-08-30 07:24:05
    П.Гоо хамгийн сүүлийн өгүүлбэрээ тайлбарла даа Сарангэрэлийг хэлж байна уу, өөр хүмүүс үг хэлсэн гэсэн үг юмуу, данпуу биш дампуу гэдэг юм