Хүүхдийн автобусууд шаардлага хангахгүй байна
Нийслэлийн Засаг даргын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн захирамжийн дагуу Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгж, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран ЕБС, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-нд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтанд нийслэлийн 7 дүүргийн 43 сургууль, 2 цэцэрлэгийн нийт 103 автобус хамрагджээ. Үүнд:
  1. Баянзүрх дүүрэг: 13 сургуулийн 27 автобус
  2. Баянгол дүүрэг: 4 сургуулийн 7 автобус
  3. Сонгинохайрхан дүүрэг: 3 сургуулийн 3 автобус
  4. Сүхбаатар дүүрэг: 12 сургуулийн 39 автобус
  5. Чингэлтэй дүүрэг: 1 сургууль, 1 цэцэрлэгийн 2 автобус
  6. Хан-Уул дүүрэг: 8 сургууль, 1 цэцэрлэгийн 23 автобус
  7. Налайх дүүрэг: 2 сургуулийн 2 автобус хамрагдсан.

Шалгалтаар:

  1. Хүүхдийн автобусны үйлдвэрлэгдсэн он, суудлын тоо стандартад нийцэж буй эсэх
  2. Техникийн хяналтын үзлэгт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдан татвараа төлсөн эсэх
  3. Мэргэшсэн жолооны үнэмлэхтэй эсэх
  4. Ослын тэмдэг, ослын алх, галын хор, ивүүр, нөөц дугуй, эмийн сан зэрэг иж бүрдэлтэй эсэх
  5. Сургууль, цэцэрлэгийн лого болон бусад тэмдэг тэмдэглэгээ, гэрэл ойлгогчийг стандартын дагуу байршуулсан эсэх
  6. Тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, ухрах дуут дохио өгдөг эсэх зэргийг үзэж шалгасан байна.

Нийслэл хотод ерөнхий боловсролын 214 сургуулийн байдгаас төрийн-123, төрийн бус-91, 564 цэцэрлэгээс төрийн-204, төрийн бус-360  үйл ажиллагаа явуулдагаас 55 сургууль, 4 цэцэрлэгийн нийт 132 хүүхдийн автобус ашигладаг судалгаа байдаг.

     2015-2016 оны хичээлийн жилд 6 дүүргийн 36 сургууль, 2 цэцэрлэгийн 72 хүүхдийн автобус шалгалтад хамрагдаж бүгд тэнцээгүй болно.  

    2016-2017 оны хичээлийн жилд 7 дүүргийн 43 сургууль, 2 цэцэрлэгийн нийт 103 автобус 78%-тай хамрагдлаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 23% өссөн үзүүлэлттэй байна. 

Шалгалтад хамрагдсан нийт 103 автобусны  38,8% нь буюу 40 нь насжилтаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлага /мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ослын тэмдэг, ослын алх, галын хор, ивүүр, нөөц дугуй, эмийн сан зэргийг иж бүрдэл хангаагүй, сургууль, цэцэрлэгийн лого болон бусад тэмдэг, тэмдэглэгээ бичвэрүүд стандартын шаардлага хангаагүй/  зэрэг зөрчлүүд илэрсэнийг давтан үзэх шаардлагатай болж байна.

Үлдсэн 61,2% нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа тул хүүхдийн автобусны үйлчилгээнд ашиглах боломжгүй гэж дүгнэж байна.


БНХАУ-д үйлдвэрлэсэн Хенгтонг /Hengtong EQ6650 KN3AC/ маркын автобус нь 2014 онд үйлдвэрлэгдсэн 26 хүний суудалтай боловч техникийн шаардлага хангахгүй, 2015, 2016 онуудын үзлэг тооллогод тэнцээгүй, мөн 53 дугаар дунд сургуулийн хүүхдийн автобус цахилгааны гэмтлээс болж авто зогсоолд зогсож байхдаа шатсан зэрэг нь хүүхдийн автобусны стандартын шаардлагыг хангахгүй болно.

 
Цаашид

  1. Насжилтаар хасагдсан тээврийн хэрэгсэлд сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл олгохгүй.
  2. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт шалгалтанд тэнцээгүй автобусны жолоочтой гэрээ байгуулахгүй байх талаар мэдээлэл өгч, мэдэгдэл хүргүүлнэ.
  3. Мөн эцэг эхчүүдэд таны хүүхдийн сургууль таны хүүхдийг ямар тээврийн хэрэгслээр хэрхэн тээвэрлэж байгаад тогтмол хяналт тавьж, зөрчилтэй тохиолдолд холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж байх шаардлагатайг Замын цагдаагийн газраас зөвлөж байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-30 06:01:47
    БеЛАЗ-р хүүхдээ зөөвөл харин ч найдвартай юм байна.