Л.Болд: МАН-ын Засгийн газар эрх зүйн шинэчлэлээс ухралт хийлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “МАН-ын Засгийн газар эрх зүйн шинэчлэлээс ухралт хийж хэлмэгдүүлэлтийн түүхэнд бичигдлээ. С. Бямбацогт та энэ хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар хэдэн хүний эрх ашиг зөрчигдөж байна вэ? хэдэн хүн хэлмэгдэж байна вэ?  гэдгээ хэлэх хэрэгтэй” гэсэн асуултад УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “ Өөрсдөө хийх ёстой ажлаа хийгээгүйн улмаас алдааг нь засч байхад та нар өмнөх Засгийн газрыг шүүмжиллээ гэх юм. Хэрэв тавдугаар сард хуулийг ёсчлон батлаад, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдчихсэн бол өнөөдөр хэрэгжих бүрэн боломжтой” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хуулийг зөвхөн хойшлуулахын тулд оруулж ирж байна. ШЕЗ-өөс энэхүү хоёр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл бүрэн хангагдсан гэж албаныхан хэлж байна.  Гэтэл бэлтгэл хангагдаагүй гэх юм. Үүнд тайлбар өг. Хоёрдугаарт, батлагдсан хууль. Харин УИХ-ын дарга найруулга сонсоод зөвшөөрөл авахын тулд УИХ-д оруулдаг. Иймд УИХ-ын даргаас энэ хууль батлагдсан хууль мөн үү гэж хариулт авмаар байна” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Өнгөрсөн жил ҮХЦ-ийн дарга ёсчлон батлаагүй хуулийг хэрэглэсэн гэж үзээд түүнд хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулсан. Ёсчлох процесс хийгээгүй байж өнөөдөр хүчин төгөлдөр хууль гэж ярих юм. Энэ бол хүчин төгөлдөр хууль биш. Зүгээр хуулийн төсөл төдий зүйл. Одоо буруу зөвийг маргаад хэрэггүй. Цаашид өөрсдийн ажлаа хийхгүй бол дараа цаг үрэх харамсалтай байна” гэсэн юм.


Хуулийн төсөлтэй холбогдуулсан гишүүд дэмжсэн дэмжээгүй саналаа хэлж байна.


 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dd 2016-09-01 02:05:34
    ardchilsan nam ungursun jilvvdeed turuur jinhen togolson shvv
  • зочин 2016-08-31 23:48:36
    Хоригдох ялаар шийтгүүлсэн нэлээд олон хүний ял нь хөнгөрөх хууль байсан. Тэдний ард гэр бүл үр хүүхэд аав ээж нь гээд өчнөөн хүн сэтгэл санаагаараа хоригдож ба...
  • Зочин 2016-08-31 16:15:09
    Болд сайн ярьж байлаа. Зөв л үг хэл байна лээ.
  • №№№ 2016-08-31 16:12:28
    36-г хасвал энэ ЗГ 4 сарын дараа бууна. Үүний оронд хэдэн дэд сайдаа хасвал илүү оновчтой шийдэл байх шүү МАНгаруудаа
  • золбоо 2016-08-30 11:29:14
    МАНгаруудаа олон жил төрд ажилласан төрийн албан хаагч нарт тэтгэвэрт гархад нь өгдөг 36 сарын тэтгэмжийг хасч байхаар дарга нарын тансаглалаа зогсоо, хүүхдийн ...
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-30 09:25:05
    АН-ын тэнэгүүд эдийн засаг унагааж улс орныг сүйтгэх ажлаа үргэлжлүүлэхээр оролдсоор байна уу, ард түмэн эднийг даанч нэг сайн мэддэг болждээ
    • №№ 2016-08-31 16:15:09
      70 хэдэн жил ард түмнийг дарамталсан МАНгарууд дахиад дарамтлана гэвэл санасны чинь гарз
  • Зочин 2016-08-30 07:27:44
    АНУ дэлхий нийтийг хагаралдуулж байгаа шигээ АН-ынханд мөнгө өгч Монголчуудыг хагаралдуулж Хятадын идэш болгоод Хятадаас их мөнгө авах бодлого хэрэгжүүлж байгаа...
  • зочин 2016-08-30 06:42:52
    Энэ Болд америкийн тагнуулаас авсан 65000 доллароор Голомт хоршоогоо анх байгуулсан талаар Дарь Сүхбаатар телегээр ярьсан байсан шүү.Энэ хаанахын хүн бэ.
  • Зочин 2016-08-30 06:12:00
    санамсаргүй хэрэгт холбогдсон залуучууд их байдаг юм ба лээ
    • ээ 2016-08-31 16:21:58
      Ээ цэргийн сургуулиас шантраад хаяад явсан хөгийн мууБямбацогт чи хууль зүйг удирдана гэж юу байдаг юм
      • та 2016-08-31 16:22:50
        Ёстой үнэн
        202.179.24.43
        Мэдэгдсэн Хариулах