С.Бямбацогт: Нээлттэй, хаалттай шоронгууд нэмж барих шаардлага үүсч байгаа
 УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  

УИХ-аас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Шинээр баталсан Эрүүгийн хуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна. Мөн гэмт хэргийг зөрчлийн шинжээс ялгамжтай байдлаар шинэчлэн томьёолохын зэрэгцээ шинэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, ялын төрөл, албадлагын арга хэмжээг уг хуульд шинэчлэн тусгажээ.

Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчилан таниулах хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай болохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хуулийн төслийг өргөн мэдүүлэх үеэр тэмдэглэн хэллээ. Тиймээс уг хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулиудыг нэг өгүүлбэрээр хүчингүй болгодог. Батлагдсан хуулиудыг УИХ-ын чуулган дээр уншаагүйн төлөө  хуулиудыг буцаах асуудал нь зөв үү буруу юу? Шүүхийн шийдвэр биелүүлэх төсөв ял шийтгэлийн бодлого хэрэгжүүлэхэд  тодорхой мөнгөн шаардлага гарч байгаа юм байна. Тэгвэл хэмнэлтийн тооцоо гарсан уу. Шоронгоос хичнээн хүн суллагдаад ял шийтгэлгүйд тооцоод хичнээн хэмжээний хэмнэлт гарах тооцоо гарсан уу.

Өнгөрсөн 12 дугаар сараас ирэх есдүгээр сарын 1-ээс хүртэл бүтэн есөн сар хуулийн байгууллагуудад  хуулиар үүрэг өгсөн байна. Хуулиар үүрэг өгсөн гэдэг чинь заавал биелүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн есөн сарын хугацаанд ямар ажил хийгээд ямар ажил хийгдээгүй юм бэ. Хийгдээгүй шалтгаан нөхцөл буруутай эдгээд нь хэн байв.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хуулийг хүчингүй болгож байгаа биш хуулийн хэрэгжих хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулсан.  2015 оны 12 дугаар сард Эрүүгийн болон Зөрчлийн хууль батлагдсан. Дагаж мөрдөх таван хуулиуд батлагдаж хүчин төгөлдөр болж байж 70 орчим журам заавар актууд  гаргаж, сургалтууд хийгдэх ёстой байсан. Харамсалтай нь дээрх таван хууль УИХ дээр ёсчлоогүй. Үүнтэй холбоотойгоор хууль хэрэгжих нөхцөл боломж бүрдэхгүй байгаа юм. Хэн нэгэн хүнд хариуцлагын асуудал ярина гэвэл өмнөх УИХ, Засгийн газар.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хууль зүйн байнгын хороон дээр АН-ын бүлэг завсарлага хүссэн. Харамсалтай нь Хууль зүйн байнгын хорооны дарга анхны хуралдаан дээрээ хууль зөрчөөд завсарлага өгөөгүй.  Эрүүгийн болон зөрчлийн хуулийн хойшлуулсанаар гарах үр дагаварыг яаж тооцож байгаа юм бэ? Хүний эрхийг дордуулсан шийдвэр болж гарна. Хөнгөрүүлсэн буюу дээрдүүлсэн олон хуулийн заалтуудыг хойшлуулсныхаа төлөө тухайн хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа. Үүн дээр ямар гаргалгаа гаргаж байгаа вэ? Энэ хууль гаргаснаар Монгол Улсын эрүүгийн нөхцөл байдлыг улам тодорхой ойлгомжтой болгож шоронжсон хуулийг засварлах бодлого барьж байсан. Нэмж шорон барина гэж яриад байх юм. Хаалттай нээлттэй хэдэн шорон барих гээд байгаа юм. Өнөөдрийн байгаа шорон багадаагүй. Одоо байгаа шоронгийнхоо зориулалтыг өөрчлөөд хаалттай, нээлттэйгээр ашиглах бүрэн боломжтой. Албан хаагч нэмэгдэнэ гэж яриад байгаагаа тайлбарлаж өгөөч. Хууль  хойшлуулж байгаа үндэслэл нь тодорхой биш ядмаг байна. Эрүү, Зөрчлийн хууль батлагдаад гармагц энэ хуулийн хэрэгжүүлэх ажил явагдаад эхэлсэн байх ёстой. Процессын таван хуулийг хүлээгээд сууж байдаг зүйл гэж байхгүй.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хуулийг хойшлуулах өөр ямар үндэслэл хэлэхээр танд таалагдах юм, би мэдэхгүй байна. Асуудал юунаас эхлэв, хэн буруутай вэ гэвэл та буруутай, таны бидний сууж байсан УИХ буруутай. Нэмж шорон барих хууль бид санаачлаагүй гэх юм. Цагаан дээр хараар хуулийг хэрэгжүүлэхийн тулд нээлттэй хаалттай шоронгууд нэмж барих шаардлага үүсч байгаа. Ингэснээр 1491 албан хаагч нэмж авна. Цахим гав хэрэглэхэд төсвөөс мөнгө шаардлагатай байгаа юм” гэсэн хариулт өгсөн юм. Харин холбогдох албаны төлөөлөл “Хорих ялын доод хэмжээ долоо хоногоос эхэлж байгаа. Үүнтэй холбоотой төвлөрсөн хорих ангид хориод байх боломжгүй тул  Говьсүмэр, Говь-Алтай, Увс зэрэг аймагт хорих анги барих шаардлага бий болоод байгаа юм. Үүнээс улбаалж 720 гаруй хүний орон тоо нэмэгдэнэ. Мөн түүнчлэн гэрийн хорионд хяналт тавих албан хаагч нарын орон тоо шаардлагатай.



 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Shoronjson uls bolloo  2016-09-08 21:18:41
    Youn shoron barih be mal youmdaa chi . Heleh ug alga
  • Pizdaa chi 2016-09-01 09:41:19
    BARZGAR PIZDAA MIN CHI BITGI HUTCHAACH CHI TERNDEE OOROO OCHIJ OR ZA YU
  • Byambatsogtoo  2016-08-31 12:08:23
    Chamaig uls orniig shoronjuul gej songoogiu. Uls geriig tubshitgej offshore danschidtai dain zarlaj. Baylagtaa ezen suu gej songoson .sanaj ab
  • Tsetserleg dutuu baidag 2016-08-31 10:38:02
    Tsetserleg dutuu baidag. Shoron barih aa zogsoo. 1-5 jiliin yal edlej baigaa humuusiig sulllachihbal yasiin be
  • Цэцээ 2016-08-31 01:55:05
    Амьддаа бие биенээ хайрла ухаангүй юмнуудаа, Бямбацогт сайн зарчимч хэлэх гэснээ хэлдэг л хүн.
  • ah 2016-08-30 18:44:36
    Shoron hangalttai
  • Pizdaa chi 2016-08-30 16:53:34
    ENE NEG BARZAISAN NYYRTEI PIZDAAA DANDAA OLON YM HUTSNAAA. MONGOLCHUUD YMAR BURUU
  • irgen  2016-08-30 14:10:22
    tolgoig ni tasdaj gayah yumsan
  • зочин 2016-08-30 11:25:59
    энэ Бямбацогтыг хэнч биш гудамжинд байхад нь ууланд аялахад нь зардлыг нь даасны төлөө Энхбаяр Дэмбэрэлээр дамжуулан дээш нь татсан юм гэсэн.Одоо мартжээ
  • яана даа 2016-08-30 11:11:16
    Анх удаа шоронд орсолн хүмүүст өршөөл үзүүлэх хуулийг хазаарлдаж ухраах сонирхол байна даа.
    • Hariutslagiin tuhai huuli 2016-08-31 10:44:16
      Anh udaa bolgoomjgiu sanamsarguigees gendsen bolon hongon yaltai humuusiig sulla. Hariutslagiin tuhai huuli us agaar shig heregtei baina.
  • Дондогмаа 2016-08-30 10:42:18
    УИХ-ын гишүүдэд зориулж шорон барих хэрэгтэй
  • Bulga 2016-08-30 09:53:43
    Үхэх нь үхээд, шоронд орох нь ороод, гадаадад гарах нь гараад Монголын төрийг атгасан хэдхэн гэр бүл тэдний хүүхэд хамаатан садан үлдэв ээ
  • Zochin 2016-08-30 09:22:31
    Erguu yumnuud tsetserleg surguulia barihgui shoron nemj baridag. Buh zaluus shorond orhiig eruuguuguud bga yum uu daa.
  • Зочин 2016-08-30 08:37:13
    Хэдэн шорон барих гээд байгааг мэдэхгүй харин С.Зоригийн хэргийн холбогдогч нарт зориулж тусгай шорон баривал зохилтой, үүнийг хаалттай шорон гэх байхдаа
  • БИ ЮУ ХИЙЧИХ ВЭ 2016-08-30 07:55:26
    ЯМАР СОНГОЛТ ХИЙЧИХМВЭ. . .
  • ичих 2016-08-30 07:29:15
    гишүүдийнг яриа ичүүдэс хүргэх юм ккккк
  • А 2016-08-30 05:46:52
    ТЭГЭЭД АЛТАЙ ТРЕСТЭЭР БАРИУЛАХ УУ
  • О 2016-08-30 05:43:08
    НЭГ ШИНЭ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ГАРАХААРАА Л НЭГ ШОРОН НЭМЖ БАРИХ ЮМ ДАА ХОРИГДЛУУДААР ҮНЭГҮЙ БАРИУЛААД МӨНГИЙГ НЬ ХУСАХ ГЭЖ БГАА ЮМ НААБ НОВШ ЧИНЬ
  • Зочин 2016-08-30 05:33:28
    Энэ төр засаг чинь заримийг нь гадаадад хөдөлмөр хийлгэхээр/ монголд амьдрах аргагүй/заримыг нь шоронд хийгээд/ шоронгоо нэмж бариад цэцэрлэг барихгүй байж/
  • МАН гуу 2016-08-30 05:23:50
    шорон бариад л байхын. цэцэрлэг сургууль эмнэлэгээ барьж чадахгүй бол сайхан амралтын төвүүд байгуулаач_
  • зочин 2016-08-30 05:22:02
    Энэ Албан ёсны мангуу гэдэг чинь ,яана даа яана
  • БИЧЭЭЧ 2016-08-30 05:11:19
    Энэ С.БЯМБАЦОГТ гэх улс эх орноо бодохоос илүүтэй "Утсан хүүхэлдэй" болж М.Энхболдынхоо даалгаврыг нэр төртэй биелүүлэхээр улайрч байгааг харав ууу. Ойлгомжто...
  • ккк 2016-08-30 05:09:21
    Манайхан шийтгэх гэхээр барьж аваад хорино гэж ойлгодог. Шийтгэх, хашраах, ятгах, сануулах гэх мэтээр шийтгэлийг оноодог байж болдоггүй л юм байх даа.
  • zocnin  2016-08-30 04:52:17
    tsoohon hyn amktai manai uls shorongoor yah be.. harin gemt hergees yridcnilan sergiileh baga zereg hereg hiisen bol albadan hodolmor hiilgej tsalintai hargalza...
  • AN 2016-08-30 04:35:27
    Shoron bariad horiod hiigeed baij dee. Uursdiinhuu oroh gazriig beldej baigaa yum uu Byambatsogtoo
  • Зочин 2016-08-30 04:33:43
    Хурал дээр Сумьяабазарыг үг хэлэхээр өмнөөс нь ичээд байх юм, хүмүүсийн хэлсэн мэдээжийн үгнүүдийг нийлүүлээд хэнд ч хэрэггүй юм яриад байх юм