“100 яруу найрагч-100 эх орны шүлэг” өдөрлөг болно

“Залуу зохиолчдын нэгдэл”, “Монголын зохиолчдын эвлэл”, Соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хязгааргүй дуулал” ТББ хамтран хоёр жилд нэг удаа 100 яруу найрагч төслийг санаачлан хэрэгжүүлдэг.

Төслийн хүрээнд 2013 онд “100 яруу найрагч-100 хайрын шүлэг” өдөрлөгийг зохион байгуулж байсан бол энэ жил “100 яруу найрагч- 100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Энэхүү өдөрлөг нь ирэх сарын 4-нд “Миний төрсөн нутаг монголын сайхан орон” уриан дор  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Дэлхийд цор ганц сонгодог хэлбэрээ хадгалан үлдсэн нүүдлийн соёлтой ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг тусган түүх соёлоороо бахархах, байгаль дэлхийгээ хүндлэн дээдлэх, эх орон газар шороогоо хайрлан хамгаалах, бахархан дээдлэх үзлийг залуу үедээ төлөвшүүлэх зорилготойгоор энэхүү өдөрлөг бий болох юм. 

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өвгөн 2016-08-31 02:53:04
    1000 яруу найрагч гэлээ ч Д.Пүрэвдоржийн "Сэгс цагаан богд, Хөх даалимбан тэрлэг, Чингис, Тусгаар тогтнол" шиг шүлэг бна уу? Ийм ганц шүлэггүй бол юун найраг...
  • ИРГЭН 2016-08-30 06:28:34
    ЭНЭ САЙХАН АРГА ХЭМЖЭЭ. ХАМГИЙН ГОЛ НЬ САЙН ШҮЛГҮҮДИЙГ Л 1-5 БАЙРТ ОРУУЛАХ УЧИРТАЙ ЮМ. БОЛОР ЦОМ УГ НЬ САЙХАН НААДАМ. ДААНЧ ШАЛГАРУУЛТ НЬ ДАМПУУРСАН ДАА...
  • БИЧЭЭЧ 2016-08-30 05:03:41
    УИХ-ын гишүүн,ЗГХЭГ-ын дарга сайд Ж.МӨНХБАТ/Юм мэддэг хүнд ичмээр дамшиг даа энэ гуншин/ оролцох уу.
  • Зочин 2016-08-30 04:18:26
    Аргаа барсан золигнуудыг мал вакцинжуулах ажилд дайчлах юмсан, тийм л эх орон газар шороондоо хайртай юм бол, цаг нь ирэхээр явахгүй дээ