Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэхийг дэмжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна байна. Энэхүү хуулийн төслийн УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар нарын 31 гишүүн өргөн мэдүүлсэн юм.  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариултаа авлаа. Үүний дарааа Төрийн байнгын байгуулалтын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.  Санал хураалтаар тогтоолын төслийг гишүүдийн 91 хувийн саналаар дэмжиж,   эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж  байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2016-08-30 06:00:40
    Энэ бол хамгийн бүдүүлэг нам. Хамгийн боловсролгүй ухамсаргүй этгээдүүд МАН-д байдаг нь харагдаж байна. МАН-д боловсог хүчин байхгүй шүү дээ.
  • а  2016-08-30 05:32:53
    өөрөө байсан болч таашаахгүй байх байсан даа. хэврэг засаг болох гээд л байна даа. дотроо хуйвалдсанч хэврэг байх болно.
  • зочин 2016-08-30 04:22:26
    Арай 4 удаа хэлэлцэх юм биш биз дээ, тэмдэглэхгүй гээд яах юм, 31 гишүүн өргөн мэдүүлсэн гэхээр хэдэн хуудас юм байгаа бол, нээрэн лут юмаа
  • erre 2016-08-30 04:17:17
    Заавал УИХ-аар хэлэлцэх шаардлага байгаа юм уу. Тэмдэглэх нь зөв байх. Гэхдээ яах гээд байгаан наадам хийх гээд байгаамуу?
  • Зочин 2016-08-30 03:53:27
    Манай УИХ ч лут юмаа нэг хүний ой тэмдэглэх гэж хэдэн сар жил ч хэлэлцдэг юм
  • фц 2016-08-30 03:44:10
    Мэнгэт Нямдоржийн төрсөн өдрийг тэмдэглэх тогтоол цуг гарсан гэсэн үү.
  • Зочин 2016-08-30 03:41:34
    Нэг хүний ой тэмдэглэх гэж хичнээн өдөр хэлэлцдэг юм, ЗГ-ын тогтоол гаргаад л болоо биш үү, ард түмэн дэмжээд л явна, наад хүн чинь түүхт хүн, та нар шиг биш
    •  2016-08-30 06:01:37
      ард түмэн дэмжихгүй!
      • 2046.08.31 2016-08-31 08:21:47
        ард түмэн дэмжинэ одоогийн удирдагчидтай харьцуулашгүй зүрх сэтгэлтэй удирдагч