“Намрын ургац-2016” уулзалт зөвлөгөөн боллоо

ХХААХҮ-ийн яам ,Ургамал газар тариалангийн хүрээлэн, Монголын тариаланчдын холбоо хамтарсан “Намрын ургац-2016” уулзалт зөвлөгөөн энэ сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалт зөвлөгөөнд зохион байгуулагчдаас гадна Сэлэнгэ аймгийн удирдлага, гурил үйлдвэрлэгчид, техник тоног төхөөрөмж нийлүүлэгч байгууллага аж ахуй нэгж нийт 400 гаруй төлөөлөгчид оролцон санал бодлоо солилцлоо.

Оролцогчдоос арга хэмжээний үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тариаланчдын санал бодлыг бүрэн тусгаж ажиллаж байгаа ХХААХҮ-ийн сайд
П. Сэргэлэн болон салбар яамны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.

Монгол улсын хэмээнд ургац хураалтын байдлыг зөвлөгөөнд оролцогчдод танилцуулснаас гадна Сэлэнгэ аймгийн ургац хураалтын байдлыг газар дээр нь хамтран нягтлан үзэж, шинэ сортын үр тариалалтаар тариаланчид харилцан туршлага солилцлоо.

Уулзалт зөвлөгөөний туршид бордоо үйлдвэрлэгчид техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд үзэсэгэлэн худалдаа ажиллуулж байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж байлаа.

Зөвлөгөөний индэр дээрээс Монголын тариаланчдын холбооны тэргүүн Ч. Пэрэнлэй “Өнгөрсөн онд тариаланчид маань сайн чанарын уринш бэлтгэж,хаврын тариалалтыг агро техникийн хугацаанд тариалж, ургамал хамгааллын арга хэмжээг технологийн хугацаанд хийж чадсанаар болон цаг агаарын таатай нөлөөгөөр арвин ургац авах боломжтой болоод байгаа” гэж онцлон тэмдэглэлээ.

Тариалан эрхлэгчдийн зүгээс борлуулалтыг шуурхай болгох үүднээс эх үүсвэрийг шийдвэрлэх, Импортоор орж ирж байгаа улаан буудайнд квот олгохгүй байх,хүнсний болон тэжээлийн улаанбуудай гурил экспортлох арга хэмжээг чөлөөтэй болгох талаар санал хүсэлт гаргалаа.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн яамны зүгээс авч хэрэгжүүлж буй ажил, баримтлах бодлого зорилтуудаа танилцуулж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Төрөөс тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тариаланчид, ногоочдын хичээл зүтгэл, төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэд, түмэн олны дэмжлэгээр 2016 онд бид чамлахааргүй арвин ургац хураан авах боломж бүрдээд байна. Улсын хэмжээгээр үр тариа 375.3 мянган га, төмс, хүнсний ногоо 22.0 мянган га, тосны ургамал 63.8 мянган га, тэжээлийн ургамал 25.3 мянган га, эмийн ургамал 4.2 мянган га-д, нийтдээ 491.2 мянган га талбайд хураалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.Иймд цаг алдалгүй арвин ургац хурааж эрүүл хүнсээр эрүүл Монгол хүнээ хангах зорилтоо амжилттай хэрэгжүүлж, ургац хураалтын нөр их ажилд ард иргэд оюутан залуусаа оролцохыг уриалсан уриалга гаргаад байна” гэлээ.

Яамны газрын дарга нар уулзалт зөвлөгөөнд дурдагдсан санал хүсэлтүүдийг нэгтгэн ажил хэрэг болгон ажиллахаа илэрхийлж тариалан эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.