Бесик Кудухов, Артур Таймазов нарын олимпын медалийг хураажээ

Дэлхийн бөхийн холбооноос Узбекистаны алдарт бөх Артур Таймазовын 2008 оны Бээжингийн олимпоос хүртсэн алт, ОХУ-ын Бесик Кудуховын Лондоны олимпоос зүүсэн хүрэл медалийг хураах шийдвэр гаргажээ. Тэднийг медаль хүртэх үедээ допинг хэрэглэсэн хэмээн үзсэн байна.

Ингэснээр Узбекистаны Таймазов Афин, Лондоны олимпод аваргалж, Сиднейгээс мөнгөн медаль хүртсэн амжилттай болжээ. Ингэснээр чөлөөт бөхийн түүхэнд олимпоос гурван алтан медаль хүртсэн Бувайсар Сайтьев, Александер Медвед нар л үлджээ. 

Харин Кудуховын хувьд Азербайжаны Тогрул Асгаровтой хийсэн барилдаанд дийлдэж, олимпоос мөнгөн медаль хүртсэн. Хэдий тийм ч ДАШТ-ээс дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай үлдлээ. Бесик 27 настайдаа автомашины ослоор харамсалтайгаар өөд болсон билээ. 

Энэ хоёр агуу тамирчны олимпод үзүүлсэн амжилтыг нь хурааснаар Таймазовын оронд Бээжинд ОХУ-ын Бахтияр Ахмедов алт, орос гаралтай ч Словакийн иргэншилтэй Давид Мусул мөнгө, Кубын Дисней Родригес хүрлийн эзэн болжээ.

Тэгвэл 60 кг-д Кудуховын оронд Энэтхэгийн Ёгешвар Датт мөнгө, Хойд Солонгосын Ри Жон Мён хүрэл медаль хүртсэн байна. 

Тамирчдын допингийн асуудал үүгээр дуусахгүй бололтой. Казахстан, Азербайжан, Украинаас багагүй бөхчүүдээс  допинг илэрч байгаа юм.

Д.Өлгийсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-30 10:32:31
    манайхан гүрийж байгаад 4,5-р байранд ч болтугай орчихмоор юм бна даа. хожим допингийн асуудлаар дээшээ огшиж медаль дээр буух ч юм билүү. шалны алчуур болж бхр...
  • zochin 2016-08-30 07:17:19
    тухайн үед авсан шинжилгээний дээжийг олон жил хадгалж үлддэг юм аа. Тэгээд жил бүр шинжлэх ухааны дэвшил гарах бүрт илүү сайжруулсан шинжилгээг давтан хийнэ.
  • зочин 2016-08-30 03:50:06
    Бүх дэлхий АНУ-ын эсрэг босохыг уриалж байна, 8 жил юугаа хийж байсан байнаа, энэ худлаа сенсаацыг гаргасан хүмүүсийг бүгдийг....
  • zochin 2016-08-30 02:27:22
    arai l denduu yumaa . odoo medali avsan humuus 8jiliin daraa taivshirch medaliin ezen bolloo gej bodoh estoi yumuu
  • Зочин 2016-08-30 02:18:27
    2008, 2012 оны допинг одоо илэрнэ гэж юу гэсэн үг вэ, энэ дэлхий АНУ-ын нөлөөгөөр улс төржиж гүйцлээ шүү, АНУ сөнөтүгэй, адаглаад үхсэн хүнтэй заргалдахгүй байл...
    • энээ 2016-08-30 06:28:44
      юунд бухимдана вэ.Монголтой монголгүй л шийднэ шүү дээ.Бидэнд амиа аваад явчих чадвар л хэрэгтэй,юуны дэлхийн асуудал.АСЕМ гэж чирэгдэж шатаад...