Ичо Каори: Олимпод П.Орхонтой таарчих юмсан гэж бодож байлаа

Японы тамирчин Ичо Каори бол чөлөөт бөхийн босоо аварга. Гэхдээ 20 гаруй жилийн турш чөлөөт бөхийн дэвжээнд тасралтгүй аваргалсан түүнийг Монголын бөх П.Орхон өвдөг шороодуулж, ялалтынх нь буухиаг тасалдуулсан түүхтэй. Энэ ялагдлын дараа хүч нь харьжээ гэх шүүмжлэлд өртсөн тамирчин суут аварга гэдгээ Риогийн олимпод баталж, дөрвөн олимпод дараалан түрүүлсэн анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин болсон юм.
 
Тиймээс энэ удаагийн “Оддын цаг” буландаа Японы суут бөх Ичо Каоригийн орон нутгийн хэвлэлд өгсөн товчхон ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэрбээр тус ярилцлагад манай бөх П.Орхоны талаар мөн дурьджээ.

 
-Олимпод дөрвөн удаа түрүүлсэн анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин болсон. Сэтгэгдэл ямар байна?


-Дөрөв дэх олимпдоо түрүүлсэн гэдэгтээ нэг л итгэж өгөхгүй байсан шүү. Харин одоо медалиа хараад алтан медаль авсандаа итгэж байна. Сэтгэл уужраад сайхан байна.
 
-Дөрөвхөн секунд үлдээд байхад өрсөлдөгч тамирчнаа ялж, алтан медаль хүртсэн шүү дээ. Барилдааны явцад хэцүү савагдаж байв уу?

 
-Тэмцээний цагийг хараад найдвар бараг үлдсэнгүй дээ гэж бодсон. Гэхдээ цаг арай дуусчихаагүй байгаа учраас довтлох хэрэгтэй гэж бодож байлаа. Гэтэл өрсөлдөгч маань түрүүлж довтлох үед энэ миний сүүлийн боломж гэж бодон, ялахын төлөө барилдсан.

-Барилдааны дараа өгсөн ярилцлагадаа ялагдахаас айж байсан тухайгаа ярьсан байсан. Ямар учиртай юм бэ?
 
-Олимпод ялна гэж шууд хэлж чадахгүй байсан учраас тэр. Японыг төлөөлөн Олимпод явах хүсэлтэй ч, явж чадаагүй маш олон чадварлаг бөхчүүд бий. Тиймээс би Японыг төлөөлж байгаа учраас заавал ялах ёстой юм шүү гэсэн нэг төрлийн сэтгэлзүйн дарамт надад байсан.
 
-Мөн та “хамгийн сүүлд ээж минь надад тусалсан” гэж ярьсан байна билээ. Ээж тань юу гэж хэлэх байсан бол?

 
-Хамгийн сүүлд ээж минь надад тусалж, би алтан медаль авсан. Ээж минь байсан бол сайн байлаа, баяр хүргэе гэж хэлэх байсан байх гэж бодож байна.
 
-Энэ жил Монголын бөхөд ялагдаж, ялалтын буухиагаа тасалсан. Магадгүй тэр ялагдал Риогийн олимпоос  алтан медаль авахад нөлөөлсөн байх?
 

-Тийм шүү. Тэр тамирчинтай энэ удаагийн олимпод таарчих юмсан гэж бодож байсан юм. Гэвч өөр хэсэгт хуваарилагдаад гарч ирж чадаагүй. Тэр охины ачаар би чөлөөт бөхийг дахин нэг удаа эргэж харахад хүрсэн. Түүнд талархаж байна.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-23 15:45:08
    Манайд байсан бол бараг ерөнхийлөгч болгох биз
  • Behed setgel zyi bol bysadiig ch hymyyjy 2016-09-03 10:46:50
    ene bol agyy beh yum bna!Manaih ene behees syralzah zyil nileed ikhe bna!
  • Гана 2016-09-01 04:51:52
    Даруухан бөгөөд агуу байна гэж үүнийг хэлэх байх. 4 удаагийн аварга шүүдээ.харин манайхан бол сагсалзаж өгөх байсан байх даа.
  • O 2016-08-30 11:12:36
    Suuliin 4 sekund yalalt iim l bh yostoi suuliin 1 sekund ch chuhal tamirchin hund
  • mgl 2016-08-30 04:26:44
    buhiin setgel zui gej ene bh daa
  • lll 2016-08-30 03:11:51
    Агуу бөх юм аа!!!!
  • bb 2016-08-30 01:20:08
    sul taliig ni ajiglasan bna