Байр түрээслэж бизнес хийгчдээс татвар аваач

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүнд шат руугаа орчихсон байгаа. Үүнийг эдийн засагчид ч хэлж байна.
 
Эрх барьж байгаа МАН-ынхан бол бүр “давс” нэмээд, илүү сүржигнээд байгаа. Гэхдээ хэн нь юу гэж ярихдаа гол биш, эдийн засгаа одро л эрүүлжүүлж авахгүй бол бид хэцүүхэн байдалд тун удахгүй орно гэдэг нь үнэн.
 
Харин эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ. Одоогоор Засгийн газар төсөв хэмнэх аргыг нэн түрүүний сонголт болгож, чадах бүхнээ хийх гэж оролдож байна. Төсөв хэмнэх “дайн”-д хэн илүү хохирох гээд байгааг харвал ард түмэн.
 
Мэдээж төсвийн хэмнэлт хийхдээ хэт өндөр цалинтай дарга нарын халаасалж буй мөнгөний тодорхой хувийг төр авч үлдэх гэж байна. Оюутнуудад өгч байгаа халамжуудыг зогсоохоор болж байгаа бололтой. Дээрээс нь дарга нарын утасны мөнгө, гадаад руу явах зардал гэх мэт үр ашиггүй урсгадаг мөнгийг танах сураг байсан.
 
Үүнтэй зэрэгцээд хүүхдийн 20 мянгыг зогсоох, дараа нь хүүтэй өгөх ч гэх шиг. Автомашины албан татварыг дахин нэмэх. Иргэдийн амьдарч байгаа байрнаас ам.метрээр нь тооцож татвар авах гэх мэт ард түмний халаасыг тэмтэрсэн бодлого ч гарч ирлээ.
 
Уг нь тухайн иргэн ганц орон сууцтай байгаад, тэр нь хэдэн ч ам.метр байсан яадаг юм. 150-аас дээш ам.метртэй байранд амьдарч байгаа дундаж амьдралтай иргэн өчнөөн л байгаа шүү дээ. Тэд бага зэрэг том талбайтай, 34 өрөө орон сууцанд амьдарснаараа төрд ямар гай болчихоов. Энэ мэт буруу шийдвэрүүдээ харж үзэх л хэрэгтэй.
 
Харин татвар авах гээд байгаа бол бүх хүнийг хамруулах хэрэгтэй. Зөвхөн ажил хийж, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэдийнхээ голыг харлуулахын оронд шүү дээ.
 
Тухайлбал, Улаанбаатар хотод зөвхөн орон сууц түрээслүүлээд, асар их ашиг олж байгаа хүн олон байгаа. Хувьдаа 10,20, цаашлаад 50 байртай хүн хүртэл байна гэсэн тоо яваад л байсан. Бүр статистик бүртгэлээр 10,20 байртай гэдэг нь тогтоогдчихсон. АТГ шалгаад байсан шүү дээ.
 
Тэр хүмүүс олон байраа сардаа багадаа л 400 мянган төгрөгөөр түрээслэж байгаа. Цаашлаад өрөөний тоо, талбай нь томорч, хотын төвдөө ойртох тусам илүү үнэтэй болдог. 10 байртай, түүнийгээ түрээсэлдэг хүн сард хамгийн багадаа дөрвөн сая төгрөг элбэг олчихно. Гол нь түүнээсээ татвар төлж байгаа бил үү.
 
Өнөөдөр орон сууцны үнэ буурахгүй, хөөсөрсөн чигтэй байна. Орон сууцны компаниуд байрныхаа үнийг буулгахгүй гүрийгээд байгаагийн нэг нөлөө нь энэ ч байж болно. Олон байртай хүмүүс түрээсэлж олсон мөнгөө хэдхэн cap цуглуулаад л дахиад нэгийг авчихна. Бүр олон байр түрээсэлдэг бол ганц, хоёрхон cap болоод л нэгийг худалдаж аваад байх боломжтой шүү дээ.
 
Тийм болохоор энэ төрлийн бизнес эрхэлж байгаа нөхдүүдийн халаас руу гар дүрэх цаг аль хэдийнэ болсон. Зөвхөн ажил хийж, сардаа 500-800 мянган төгрөгийн цалин авч байгаа иргэдээсээ хүн амын орлогын албан татвар гэж аваад байдаг. Тэр нь 10 хувь. Гэтэл сардаа хэдэн саяын цалинтай хүнээс ч адилхан 10 хувийн татвар авдаг. Бүр олон байр түрээслээд, хэдэн арван саяар нь ашиг олж байгаа хүмүүсээс татвар авч ч чадахгүй тийм л тогтолцоо Монголд байна.
 
Уг нь 500 мянган төгрөгийн цалинтай хүнээс тав, сая давсан цалинтай бол 10. 2,3 сая төгрөгийн орлоготой бол 15 хувь гээд арай өөр системээр авдаг тогтолцоотой болох цаг болсон л байлтай. Гэвч тэд чаддагаар нь бидний л халаас руу гар дүрчих гээд чичрээд байна. Уг нь хувьдаа гурваас дээш орон сууцтай бол дөрөв дэхээс нь тэдэн хувийн татвар авна гээд л хуульчлаад өгчихөд болмоор санагдах юм. Тэгэхээр нь өөрсдийнхөө бизнес рүү гар дүрэх болчихоод хэцүү байдаг юм байлгүй дээ.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • booeo 2016-09-05 01:31:00
    1000 baraa tumen plaza ezed sar daa 200 000 000 say tugrug tureeseer oldog gesen iim mash olon kgun baigaa er bol 100 nii 10% ni uuriin bairan daa uil ajilgaa
  • Оркуудаа 2016-09-01 09:45:08
    Зардал өсөхөөр түрээс өснө биз дээ. Түрээслэхээ л больчих
  • Өвгөн 2016-08-31 02:58:10
    хувийн 80 гаруй байртай хүн байдаг. Энэ бүхнийг судалж татвар авч байх нь зөв. захын хорооллоор байр барьж түрээслэн амьдардаг тэднээс татвар ав
  • зочин 2016-08-30 08:48:34
    үнэндээ зөв татварын бодлого маш чухал хэрэгтэй. өөрийн орондоо тохирсон монгол хүний сэтгэхүйгээр час хийсэн зөв бодлого гаргаж болно доо нөхдүүд ээ
  • Гадаад 2016-08-30 07:33:02
    Нэг хэсэг гадны компанууд Монголын ихэнх байр офиссыг давхар түрээсэлдэг байлаа,их ашиг олсон гэсэн,8 хувийн зээлийг зогсоовол байрны үнэ шууд унана,нэг хэсэг ч...
  • хотын иргэн 2016-08-30 06:09:29
    засаг захиргааны нэгжжэр оролдох хэрэггүй шүү. Харин байр түрээслэгч нарыг шударгаар олж тогтоон татвар авах нь шудрага ёсонд нийцнэ. Яам, газрууд нь ажлаа хий....
  • НДШ ч гэсэн нэг төрлийн татвар 2016-08-30 05:47:35
    Ажиллаж байгаа хүнээс авч байгаа НДШ ч гэсэн нэг төрлийн татвар болоод байна ш дээ. Тэр нь бүр 21 хувь тэгээд дээрээс нь 10 хувийн ХАОАТ гэхээр чинь 30 хувь ш д...
  • Хэмнэлт 2016-08-30 05:12:55
    5 аймаг, 150 сумтай больё. 400 тэрбум элбэг хэмнэнэ. Бичиг хэрэг, баяр наадам, тээврийн зардал нам хэмнэгдэнэ дээ
  • Иргэн 2016-08-30 03:54:22
    Хуулинд заасан татвараа өөрсдөө өгч сурах хэрэгтэй ш дээ 2 байртай хүн нэгий нь түрээслээд сард 400,0 орлого олж байга бол улсдаа 40,0 өгдөг л байх хэрэгтэй
  • zochin  2016-08-30 02:58:56
    bair tureeslej bga humuusee tatabar abah heregtei tatbarin gazar yu hiij bn aa 1 muu tuuts ajilluulj bga hunees tatbar neheed oroh bh gazargui l bolgodog yum bl...
  • зочин 2016-08-30 01:46:19
    1.Аймаг,сумдыг нэгтгэ. 4 том аймаг хангалттай.2.Төрийн өндөр цалинтнаас 25 хувь ав..3.Хувийн байртнаас 4-ээс дээшхээсё тат.Гэхдээ түрээс нэмэгдэнэ дээ.
  • татвар төлөгч 2016-08-30 01:33:19
    Бүтэн жилийн турш байрнуудынхаа ашиглалтын зардлыг төлөхөөс өөр ажил хийдэггүй хүмүүс байдаг гэж сонссон юм байна. Түрээсийн орлогоос татвар авах болсон
  • Оркуудаа 2016-08-30 01:29:43
    түрээслэж суухаа л больчихооч дээ. Тэгээд тэд дампуурдаг юм байгаа биз дээ.
  • зөв 2016-08-30 01:22:01
    3-аас дээш байрнаас 50% татвар ав.
    • эгч 2016-08-30 15:38:24
      баян хүнийг юунд үзэн ядна вэ? чи харин өөрөө тийм болохын төлөө тэмц.
  • Батаа 2016-08-30 01:02:15
    Засаг захиргааны олон төвүүд зарим сумыг нэгэтгэх их боломж байгаа