Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн дүрэмтэй болно
Хан-Уул дүүргийн ИТХ-ын санаачлагаар дүрэмтэй болох хэлэлцүүлэг явагдаж байгаа. Хэлэлцүүлгийг өнгөрсөн хугацаанд 16 хорооны иргэдээр хэлэлцүүлж, эцсийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Тус дүүрэг дүрэмтэй болсноор  цаашид  алслагдсан хороод нь бие даасан хот, тосгон болох  боломжтой болж байгаа аж.

Түүнчлэн дүрмэндээ дүүргийнхээ газар нутаг, байгаль орчны асуудалд ихээхэн анхаарал хандуулж тодорхой зүйл заалтуудыг оруулж гөсөн байна. Ингэснээр сүүлийн жилүүдэд бохидол нь эрс нэмэгдэж, зарим газартаа ширгэх аюул нүүрлээд байгаа Туул гол, мөн туулын бургасыг хайрлан хамгаалж, дахин шигүү тарьж ургуулах боломжтой юм байна. Дүүргийн иргэд дүрэмтэй болохыг нэгэн дуугаар дэмжиж дараах зүйлийг ярилаа.

Хан-Уул дүүргийн ИНХ-ын дарга Б.Энххөдөлмөр: Дүүрэг хороод өөрийн гэсэн дүрэмтэй болох шаардлагатай. Энэ шаардлагыг манай дүүрэг анхаарч, дүүргийн үндсэн дүрэмтэй болох асуудлаар нэлээн урт хугацаанд ард иргэдээсээ асуулга явууллаа. Ер нь нэгжийн хууль гэж байдаг. Нэгжийн хуулийг улам боловсронгуй болж дүүрэгтээ дүрэмтэй болж, дүүрэг өөрийн гэсэн дүрмээрээ ажлаа зохицуулж байх шаардлага зүй ёсоор тулгарч байна. 

Манай дүүрэг цаашдаа дагуул, жишиг хот болох ирээдүй харагдаж байгаа. Тиймээс жишиг хот болох үндсээ дүрмээрээ тавьж байгаа гэж ойлгож байгаа. Дүрмийнхээ дагуу явбал бусад дүүргээс онцлог болох боломж бий гэж харж байна. Бид нэгжийн буюу том хуулиа л барьж байгаа. Гэтэл орон нутагт хөрсөн дээр буусан ийм дүрэм байх шаардлагатай гэдгийг Иргэдийн нийтийн хурлаар ч , иргэдийн зүгээс ч онцолж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-30 01:49:36
    ард иргэдээрээ зөндөө удаан хэлэлцүүллээ гэнэ үү. би бас манай байрныхан энэ тухай дуулаач үгүй юм байна.
  • иргэн 2016-08-30 00:54:16
    УНТАЖ УНТАЖ СЭРЭЭД МАШ ЗӨВ ЮМ БОДОЖ ОЛЖЭЭ.ЗӨВ БАЙНА. БАЙШИН БҮР ТҮЦ БОЛГОН ӨӨРИЙН ДҮРЭМ ЖУРАМТАЙ БОЛВОЛ ЗҮГЭЭР БИШ ҮҮ. ДАРАА НЬ АЙЛ ГЭР БҮЛ БОЛГОН ӨӨРИЙН ДҮРЭМ ...
  • ss 2016-08-29 14:21:58
    soliortsgooh yma. shine durem juram gj hutsaad delguur tsainii gazar jijglen hudaldaa erheldeg ard irgediig daramtlaad ehelhendee.
  • зайл 2016-08-29 12:18:57
    Солиорцгоох юмаа. Удахгүй зайсан, яармаг тийш явахад татвар авж тэнэгтэх вий дээ. Монголын манхэйтэн баячуудын хаалттай хороолол болох нь л дээ
  • Зочин 2016-08-29 10:37:54
    Үг үсгийн алдаагаа засмаар юмаа. Арай л дэндүү алдаатай байна.
  • Зочин 2016-08-29 09:09:44
    өндөр барилга бүр өөрийн гэсэн хуультай болчих доо