О.Баасанхүү: Улстөрийн зорилгоор хуульд засвар оруулах гэж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор мэдээлэл хийж сууриа илэрхийллээ.

Тэрбээр “УИХ өнгөрсөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн хэрэгжих хугацаа нь энэ оны есдүгээр сарын 01 байсан. Өөрөө хэлбэл хуулийн хэрэгжих хугацаа нь хууль батлагдсанаас хойш есөн сарын дараа байхаар хуульчлагдсан. Гэтэл УИХ-д Эрүүгийн  болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан ирэх 2017 оны 07 сарын 01-ний өдөр болгон өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж байна. Тодруулбал, УИХ-д өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болон хууль тогтоомжийн төслийн зорилго, төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг тусгасан үзэл баримтлал байх ёстой. Түүнчлэн тухайн хууль тогтоомжийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг тусгасан байхаар хуульчилсан байдаг. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.4-т заасан “...хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаарх санал...” зэргийг тусгаагүй байгаагаараа хууль зөрчиж байна хэмээн үзэж буйгаа хэллээ. Цаашид хууль тогтоомжийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх үйл явцад буруу жишиг болж магадгүй.  Хуульд засвар оруулах зорилгоор нэг өгүүлбэрт багтаан хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж, үүнийг нь УИХ хэлэлцэх нь зохисгүй. Улстөрийн зорилгоор хуульд завсар оруулах гэж байгаа учраас дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй” гэлээ.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээллийнхээ төгсгөлд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой санал дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-08-29 11:37:29
    ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД 2014-2015 ОНД 6 САРЫН ЦАЛИН АВЧ ТЭТГЭВЭРТ ГАРСАН 30 САРЫН ЗӨРӨӨГ НЬ ЯАЖ НӨХӨЖ АВАХ ВЭ, ГИШҮҮН ЭЭ? ТУСЛААЧ?
    202.9.41.47
    Мэдэгдсэн Хариулах
  • бүгдэд тэгш_ намын дарга 2016-08-29 07:29:38
    Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон нөхдүүдээс тус банкны ахлах нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн л ганцаараа “дээлээ нөмөрсөн”. “Алтай к...
    43.242.243.182
    Мэдэгдсэн Хариулах
    • baasanhuud 2016-08-29 09:56:38
      Enhbayriigaa ubuuruh gd yadchih yum aa. Odoo enhbayr bol estoi hereggui ee Baasanhuu mini. Gants hun umuureh gej UIH-iin gishuun bklskn eum uu
      203.91.115.35
      Мэдэгдсэн Хариулах
    • энх 2016-08-29 07:29:56
      Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон нөхдүүдээс тус банкны ахлах нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн л ганцаараа “дээлээ нөмөрсөн”. “Алтай к...
      43.242.243.182
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-29 06:50:21
    man ene ulsyn amidralyn khem khemjeeg businuulji ballaji bainaa
    103.229.122.251
    Мэдэгдсэн Хариулах