Шүүгчийн цалинг бууруулвал шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулна гэв
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Монголын хуульчдын холбооны шүүгчидтэй хамтран мэдээлэл хийлээ.
УИХ-аар хэлэлцэж буй төсвийн тодотголд  шүүхийн төсөв болоод шүүгчийн цалинг бууруулахаар болсон. Харин шүүгчдийн зүгээс шүүхийн төсөв болоод шүүгчийн цалинг бууруулахад ямар үр дагавар гарах талаар мэдээлэл хийлээ. Төсвийн тодотголд тусгаснаар 2,7-3,3 сая төгрөгийн цалинтай шүүгчдийн цалинг 60 хувиар бууруулахаар байгаа юм.

Энэ оны цалингийн сан: УИХ-аас шүүхийн 2016 оны төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлын даргын багц 48,9 тэрбум, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багц 3,4 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 0,66 хувьтай тэнцэж байна. Шүүхийн энэ оны төсөвт шүүгчийн цалингийн 21,5 тэрбум төгрөг буюу 41 хувийг эзэлж байна.

Төсвийн тодотгол хийх Засгийн газрын санал: ШЕЗ-ийн даргын багц 45,0 Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн багц 3,2 тэрбум төгрөг бөгөөд энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 0,46 хувьтай тэнцэнэ. Ингэхдээ шүүгчийн цалинг 61-63 хувь бууруулах ба цалингийн санг 3,2 тэрбумаар багасахаар төлөвлөсөн.

 Шүүхийн ерөнхий зөвлөл болон  Монголын хуульчдын холбооны шүүгчдийн зүгээс шүүхийн төсөв шүүгчийн цалинг бууруулахгүй байх үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
  1. Шүүгчийн цалинг нэмэгдүүлснийг олон улсын шинжээчид шүүхийн шинэтгэлийн хамгийн гол ололт гэж дүгнэсэн байна. Энэ ололт амжилтыг улам баталгаажуулж төрийн бодлогын залгамж халааг хадгалах шаардлагатай.
  2. Төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлыг 7 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн атлаа шүүгчийн цалинг 61-63 хувиар, шүүхийн төсвийн урсгал зардлыг 8 хувиар бууруулах, нэгдсэн төсвийн зарлагад эзлэх шүүхийн төсвийн хувийн жинг 0.66-аас 0.46 хувь болгон багасгахаар тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлууд хоорондоо тэнцвэртэй байх зарчмыг зөрчиж, шүүх эрх мэдлийн хараат бус бие даасан байдлыг бусад эрх мэдлийн байгууллагаас дордуулахад хүргэнэ.
  3. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг буруулах нь шударга ёсыг үнэгүйдүүлэх, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулах, цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай. 2016 оны эхний байдлаар нийт шүүгчийн 98.5 хувь нь арилжааны банкинд 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 72.9 хувь нь орон сууцны зээл. 22.8 хувь нь цалингийн зээл, 4.2 хувь нь хэрэглээний зээл Шүүгч дундажаар 583 000- 3 250 000 төгрөгийн зээл нэг сарын төлбөрт төлж байна.
  4. Шударга шүүхийн тогголцоо төлөвшөөгүй улс оронд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, эд зүйл өмчлөх, эзэмших явдал өндөр эрсдэлтэй болдог. Иймээс төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээл байсан ч шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг илүү баталгаажуулах замаар хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдээ дэмжиж, эдийн засгаа эрүүлжүүлдэг олон улсын жишиг. сайн туршлага элбэг байдаг.
  5. Үндсэн хуулийн 48 зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 'шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгаа"-г хангах үүргийг төр хүлээнэ Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах шийдвэр Үндсэн хууль зөрчинө
  6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 7 дахь хэсэгт Бүх шатны шуүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг Шуүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурал тогтооно’ гэж хуульчилсан УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 2.7-3.3 сая төгрөг байхаар тогтоосон. УИХ шүүгчийн цалинг шинэчлэн тогтоох бол ШЕЗ-ийн саналыг заавал авч харгалзан үзэх ёстой.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-22 16:47:38
    шүүгч нар цалингаасаа биш шударга бус хууль дээдэлдгүй хаалганы цаана нуугдаж авилга авч суудгаасаа болоод хараат байдалд ороод бнаа
  • onon 2016-09-22 09:04:14
    shuuhchdiin tsalin ondor blaa geed yu oorchlogdoh yum harinch zan aash hahuul yi nemegden shuude
  • иргэн 2016-09-08 08:51:18
    өө яанаа шудрага шүүгчдийн цалинг бууруулж ард түмнээ хохироох нээ, хэ хэ. Юун шудрага вэ, хэдэн он бэ, шүүгч царайлсан авилгачдаа. Цалинг нь бууруулах нь зөвөө...
  • Zochin 2016-09-04 22:17:47
    Ajilgui sain shuuh shuugch zunduu l bna dag Golood baival ajlaa saa gardaa
  • kkkkkk 2016-09-02 07:09:47
    shudraga baij chadahgui bol zaigaa tavij og. gudamjind ajilgui zondoo huuli ch baina ted ene buuruulsan tsaling ni golohgui baih.
  • алим 2016-08-31 05:57:05
    ...хардах эрх л байна ш дэ нэр устай баримт нотолгоотой зүйл байгаа юм уу ардчилал гэхээр арай дэндэх юм даа. шударга шүүх шүүгч зөндөө л байгаа ш дээ
  • naraa 2016-08-31 01:40:02
    shuugchidiin tsalin ard tumnees denduu tasarhai bgaa hasah ni zob hantlaa gbggd l heel hahuuli absaarl bgaa shuu shudraga unen hej bhgui l bnada
  • Нямка 2016-08-30 07:37:26
    Эд нар одоо болиоч ээ. Их цалин аваад ч шударга шийдвэр гаргахгүй байсан биздэ. Нийгэм цочроосон олон хэргүүд үүнийг гэрчилнэ. Алтанхүүгийн, Цогт, Маралмаа г.м ...
  • жирийн иргэн 2016-08-30 06:14:09
    хараат байдалд орохгүй байх нь дан ганц мөнгө биш.Төр ард түмэндээ үнэнч , шудрага байх сэтгэл шүү дээ.Хэрвээ эд тэгж чадахгүй бол халаал чаддаг хүнийг нь авч ...
  • Ytjuoa 2016-08-30 04:59:45
    Шүүгчдийн цалинг нэмлээ гэд ТЭД нар авилгалаа ЗОГСООГООГҮЙГ ард түмэн ХАРЛАА. Одоо хасаад ард түмнээс бодитмэдээллийг өндөр үнэтэй авдаг болох нь дээр юм бай...
  • Зочин 2016-08-30 02:56:29
    Эд нар болино л биз цалин хасуул авлига авна гээд байгаа юм шиг сонсогдож залуучуудаа гаргая
  • Иргэн 2016-08-30 02:22:50
    Авилгачдыг цаазлах хуультай болохгүй бол шүүгчид нь хүртэл авилгачид болох нь
  • Хассан дээр 2016-08-30 01:29:52
    Цалин их байна гэхээр шударга байна гэж хаач байхгүй тул цалинг нь хасах хэрэгтэй. Хэрэв цалингаа голж байгаа нөхдүүдийг хал. Ажиллах хүмүүс ард нь олон байна
  • Зочин 2016-08-30 00:42:19
    Шүүгч нарын цалинг хасах нь хамгийн зөв. Эд цалингаа нэмлээ гээд хүнд суртал, ааш аяга, шүүхийн болон шүүгч нарын тоо хичнээн дахин нэмэгдсэнээс өөр өөрчлөлт га...
  • bi shuugch 2016-08-29 15:27:50
    shuugchiin tsaling buuruulaad hariutslagiig ni undurjuul, arai denduu bsan yumaa, ajlaa hiij bga humuus dhuu de, abilgal odoo ch abch l bdag sh de
  • дарханаас иргэн э 2016-08-29 13:49:58
    Шүүгчнар данхар том машин унаад туслах.эвлэрүүлэгчийн.цагдаагийнбэлдсэн бэлэн зүйл дээр ажиллачихаад ямар их зантай гэнэ уг нь цалин бага байхдаа ийм байгаагүй....
  • Монгол улсын иргэн 2016-08-29 13:07:02
    Шүүгч нарын цалин нэмэгдсэн нь ШЕЗөвлөлийнхэний авилга хирээс хэтэрч... Анхан шатны шүүгч болоход нэг зуун сая төгрөгийн ханштай болсон гэж яригддаг гээд боддоо...
  • 1 2016-08-29 12:43:57
    Тангараг өргөсөн төрийн албан хаагч байж авилга авахгүй ажиллаж чадахгүй бол ажлаа өгөөд өөр өндөр цалинтай ажлаа хийгээчээ. Монголд авилга авахгүй ажлаа үнэнчэ...
    • 1 2016-08-29 12:45:01
      Монголд авилга авахгүй ажлаа үнэнчээр хийх хуульчид зөндөө байгаа. Өндөр цалин авсан ч шударга бус шийдвэр гаргаад байдаг, ичиж айх гэж байхгүй хүмүүс юм аа энэ...
      • 1 2016-08-29 12:45:39
        Төр, хувь гэлтгүй Монголчууд бүгд л зээлтэй байгаа. Бага цалин авдаг зээлтэй хүмүүс яах вэ тэгэхээр?
        • 1 2016-08-29 12:46:15
          Улс, эх орны эдийн засаг ямар байдалд орчихсон байгаа нь энэ хэдэн шүүгчид хамаагүй хэрэг үү?
  • nar 2016-08-29 11:26:02
    nemsen ch hassan ch egh medeltei mungutei hynii tald l yilchilj bgaa sh dee busad salbariin hymyys 1 saya tugrugiin tsalin avahad l amidral divaajin bolj baina ...
  • зочин 2016-08-29 11:03:47
    Шүүгчдийн мэдлэг хандлага маш муу, зөв бичиж чадахгүй, комьпютер дээр ажиллаж чаддагүй шүүгчид маш олон Ялангуяа сүүлийн 5 жилд шүүгч болсон хүмүүсийг шалга
  • А 2016-08-29 10:12:39
    Цалинг бууруулах нь зөв
  • зочин 2016-08-29 09:12:33
    шүүгчид минь жаахан соёлтой ухамсартай амьдраач дээ та нар сард 5 саяыг авч байхад сард 300 мян.төг-ийн цалинтай хүн олон байна шүү дээ Сологос иргэд ...
  • ШҮҮГДЭГЧ 2016-08-29 08:44:54
    ЦАЛИН БУУРУУЛБАЛ ХАРААТ БАЙДАЛ АЛДАГДАНА ГЭНЭЭ ТЭГЭХЭЭР ХАРААТ БАЙДАЛ ГЭДЭГ НЬ МӨНГӨ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО
  • Цэцэг 2016-08-29 08:39:00
    Цалин нэмэх нь гол асуудал бишээ Яагаад гэмт хэрэгтэн олшроод байна вэ? гэдэгт дүн шинжилгээ хийдгүй юмуу
  • zochin 2016-08-29 08:31:15
    Bugd l zeeltei l baigaa shdee. teneg undeslel tabij baihiin.iimhen zuil deer medleg chadbar ni gologdoj baigaa ni haragdjiin shdee.emch nar bol hetsuu shdee
  • Иргэн 2016-08-29 08:17:15
    Цалин ямар байхаас үл хамааран тухайн шүүгчийн хувийн зан чанар тухайлбал шударга үнэнч байдал маш чухал Шүүгчийг томилохдоо үнэнч байдлыг нь харах хэрэгтэй
  • зочин 2016-08-29 08:11:17
    Шүүгчдийн цалинг 60% танах нь маш зөв бодлого оруулж ирж байгаа юм бна. Эмч багш нар гээд өдөр шөнөгүй ажил хийдэг хүмүүсийн цалинг нэмэх хэрэгтэй. МАН- их зөв ...
  • mgl 2016-08-29 07:26:57
    zailaa ta nar bol odoo bolno aldaa onoogoo oligtoi shiidej chadahgui buun avilga ta nart iim ih tsalingiin hereg bhgui shuu dee getel amidral uhliig shiidej bga...
  • Иргэн 2016-08-29 07:23:39
    Өө тэгээд бид нар зээл төлдөггүй юм уу. Даварсан хар бааснууд вэ. Тангараг өргөсөн төрийн ажилтан байж цалин энээ тэрээгээ голж байдаг. Бага цалинтай бол авилга...
  • давар 2016-08-29 07:13:06
    тангараг өргөсөн бусад нь яах юм,эмч цагдаа багш нар цалин их аваад байна гэж үү, даварсан юмнууд
  • өг дөө 2016-08-29 06:51:58
    цалин ихтэй ч байсан хаууль авна. цалингүй ч байсан хахууль авна. шүүгч гэдэг хүн чинь нохойн ялгадас болсон цаг. адилхан тангараг өргөснөөрөө эмчид бас л адилх...
  • Иргэн 2016-08-29 06:49:50
    ӨӨ, шүүгчид бас цалин өгдөг байсан юм уу? Модон алхаараа л учраа олж амиа зогоодоггүй юм уув
  • zochin 2016-08-29 06:46:22
    tegvel zaigaa tavi tangarag orgood ordog humuus biz dee emch bagshtai adilhan shuu
  • Зочин 2016-08-29 06:41:23
    хогчин шүү бид ХЭЭЛ ХАХУУЛ авна шүү гэж хэлснээс ялгаа алга.