Тэнгисийн урд талын барилга дээрээс алх унажээ
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүйн улмаас барилга дээрээс юм унах тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэлээд гарсан. Өмнө нь хоёр ч удаа барилга дээрээс төмөр унаж, хүний аминд хүрсэн ноцтой хэргүүд гарч байсан.

Тодруулбал Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын зүүн урд талд баригдаж байгаа барилга дээрээс 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тулгуур төмөр унаж иргэн Чойжилсүрэнг цохиж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Түүний дараачаар 2014 онд Тэнгис кино театрын баруун урд талд байрлах “Макс Тауэр”-ын барилга дээрээс төмөр унаж, зам дээр машинтайгаа явж байсан жолоочийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарч, олныг фочирдуулж байсан. Уг хэргүүдийг шийдвэрлэх гэж маш их хугацаа алдсан юм.

Тэгвэл уржигдар буюу энэ сарын 27-ны өдөр дахин Тэнгис кино театрын урд баригдаж буй барилга дээрээс  төмөр алх унасан хэрэг гарчээ. Энэ үеэр доогуур нь хүн явж таараагүй  бөгөөд, ямар нэгэн осол гараагүй байна. Гэсэн хэдий ч цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлаа чандлан мөрдөж, ажиллахгүй бол дахин томоохон ноцтой осол гарч болзошгүй байна. Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.  

Тэрбээр "Пүрэв гариг 6 цаг 25 минут үед Тэнгис кинотеатр -н урд талд баригдаж байгаа барилга дээрээс алх нисэж ирээд байлээ шөө. дахиад хүн үрэгдлээ гэхэд гайхах зүйлгүй санагдсан. тэрүүгээр явахдаа болгоомжтой аль болох холуур тойрч гараарай. "  хэмээн бичжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-29 07:19:43
    алж мэдэх алх байна даа
  • хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа 2016-08-29 07:19:23
    Батхүү баяны аав Пүрэв гуайн барилга даа. үйл ажиллагаа нь зогсохгүй үргэлжлүүлэн бариад л байгаа юм. их хурлын гишүүн асан Батхүү /апу/ асуудалд ингэ хандаж ...
  • Ene yasan gazar barilga gegch be 2016-08-29 07:08:52
    Bas l hunii amind hureh bii dee