”НЭГ ӨДРИЙН ДАЙСАН” УСК үзэгчдийн сэтгэлд хүрч байна
Энэ сарын 26-аас эхлэн “PLUS MOTION PICTURE”-ын 2 дахь  дэлгэцийн бүтээл  “НЭГ ӨДРИЙН ДАЙСАН”  уран сайхны кино  кино театруудаар гарч эхэллээ.

Залуу найруулагч Д.Эрдэнэбулганы дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох тус киноны гол дүрд Ш.Доржсүрэн буюу Дооёо, залуу жүжигчин СТА Т.Билэгжаргал, С.Хишигжаргал нар тоглосон байна.

Нээлтээ хийгээд удаагүй байгаа тус кино нь үзэгчдийн сонирхолыг нэлээдгүй татаж байгаа төдийгүй эрэлт ихтэй байгаа аж. Киноны үйл явдлаас товчхон дурьдахад “Хэнмэдэх гэдэг залуу сүүлийн 15 жилд 23 удаа ажлаасаа халагджээ. Уул нь тэр цахилгааны инженер болох мөрөөдөлтэй ч хувь тавилан түүнийг санаанд оромгүй зүйлтэй учруулдаг. Сүүлийн удаа тэрбээр ажлаасаа халагдахдаа эхнэртээ хэлэхгүй тас нууна.

Харин Ананд бол дээд зиндааны баян эр. Тэр өдөр нь унтаж шөнө нь гадуур гадаг шоучин нэгэн. Хэнмэдэх эхнэр хүүхдээсээ нууцаар түрээсийн машинаар халтуур хийж яваад үл таних залуутай танилцаж киноны үйл явдал цааш сонирхолтойгоор үргэлжилнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-29 06:29:34
    Сүүлийн үеийн кинонууд ч хэцүү дээ хэцүү.
  • бөө бааё 2016-08-29 04:38:04
    үзэхгүй болоод л сайтад сүртэй мэдээ захиалж бичүүлж байгаа. сүрхий байсан бол гадуур цуурч өгч байгаа.