Өсвөрийн хөлбөмбөгчид ОУ-ын тэмцээнд түрүүллээ
Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ баг Өвөрмонголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэйд тооцогддог "Нэг зам, нэг бүс" тэмцээний аваргын цомын эзэд боллоо.

Энэ сарын 21-26-ны хооронд Хөх хотод зохиогдсон уг тэмцээнд ОХУ, БНАСАУ, БНХАУ, Монголын багууд өрсөлдөхөд "Талын хөх бэлтрэгнүүд" 15 хүртэлх насны ангилалд алтан медаль хүртэв. Түүгээр ч зогсохгүй манай 14 хүртэлх насны шигээ багийн ахлагч С.Мөнхтулга тэмцээний шилдэг тоглогчоор, ахлах дасгалжуулагч Д.Нанжид шилдэг дасгалжуулагчаар шалгарсан байна.



Одоогоор 14 хүртэлх насны шигшээ баг Хөххотод үргэлжлүүлэн бэлтгэл хийж байна. Тэд есдүгээр сарын 4-11-нд Бээжин хотод болох Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макау, Гуам, Умард Марианы арлуудын шигшээ багуудтай өрсөлдөх юм.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.