Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-д манай тамирчид өрсөлдөнө
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Францын Маконь хотод энэ сарын 30-наас ирэх сарын 4-нийг хүртэл гурван төрлөөр үргэлжилнэ. 
 
Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг жинд болно.
 
Залуучуудын ДАШТ-ээс манай эрэгтэй бөхчүүд алт 4, мөнгө 6, хүрэл 14, эмэгтэй бөхчүүд алт 3, мөнгө 2, хүрэл 10 нийт 39 медаль хүртээд байна. Эрэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2012 онд, эмэгтэй бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг 2014 онд хамгийн сүүлд алтан медаль хүртээд байна.
 
Энэ удаагийн залуучуудын ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
 
Эрэгтэй чөлөөт бөх
 
50 кг, Нармандахын Насанбуян
55 кг, Занданбудын Занабазар
60 кг, Алтансувдын Мөнх-Эрдэнэ
66 кг, Ганхуягийн Ханбүргэдэй
74 кг, Занданбудын Сумьяабазар
84 кг, Бат-Эрдэнийн Бямбадорж
96 кг, Болдын Түвшинтулга
Эмэгтэй чөлөөт бөхийн баг
48 кг, Цогт-очирын Намуунцэцэг
51 кг, Болормаагийн Дөлгөөн
55 кг, Бат-Оршихын Болор-Эрдэнэ
63 кг, Хүрэлхүүгийн Болортуяа
72 кг, Мөнхбатын Хишигмаа
 
Багийн ахлагч
 
Болдбаатарын Азжаргал,
Магсарын Ганхүлэг, “Харгант-Цамхаг” группийн ерөнхийлөгч, “Харгант-Цамхаг” клубын захирал
 
Дасгалжуулагчид
Цэрэнбаатарын Хосбаяр, өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
Ёндонпүрэвийн Батдархан, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын болон  “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч
Цэрэндалайн Баярсайхан, ҮБТДС-ийн багш, докторант
Цогбадрахын Гантөгс, ҮБТДС-ийн багш, “Арслан” клубын дасгалжуулагч
Жамсрангийн Дандар, нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн биеийн тамирийн багш, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч
Даваацэрэнгийн Мөнхбаяр, нийслэлийн Налайх дүүргийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч
Манай баг ням гарагт Улаанбаатараас хүлгийн жолоо залсан. Харин өнөөдөр ОХУ-ын Эрхүү хотоос Францын Парис хотод очих юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-29 06:59:06
    Эрх хасна гээд л мэдэмхийрээд байсан Батбаяр гэдэг нөхөр эрхийг нь хасаасай гэж боддог нөхдүүд бөхийн хүрээнд байдаг бололтой
  • zochin 2016-08-29 06:08:31
    erkhee khasuulsan gesen yasan be kheleech demii yabakh yum bish uu
  • zochin 2016-08-29 05:32:56
    Temtseendee yavsan yum uu, oroltsoh erhee hasuulsan yum uu, oilgohgui yum
  • Золбоот 2016-08-29 02:46:12
    Риогийн олимпыг монгол шуугчид нуцгэлж енгелсен бол одоо дэлхийн аврагад оролцох эрхээ хасуулж бас нэгенгелех нь дээ. Одоо дэвжээн дээр арьсаа хуулж хаях л дутл...
  • Huga 2016-08-29 02:38:21
    Hend heregtei yum be.hulhinii tsemtseenuud