“Цахим оюутан” өдөрлөг орон даяар эхэллээ
Шинэ хичээлийн жил хаяанд ирсэн энэ өдрүүдэд ХААН Банкнаас оюутан залуустаа  зориулж ‘Цахим оюутан’ өдөрлөгөө өнөөдрөөс 9-р сарын 30-ний өдрийг дуустал Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн томоохон их дээд сургуулиудад эхлүүллээ.  

 ‘Цахим оюутан’ өдөрлөгийн хүрээнд зөвхөн оюутан танд зориулсан 3 төрлийн багц цахим бүтээгдэхүүнийг санал болгож байна.  Та өөрт таалагдсан багцаа сонгон цахим банкны хэрэглэгч болсноор банкны үйлчилгээг  хаанаас ч хэзээ ч хялбар  авч боловсролдоо их, банкинд бага цаг зарцуулаарай. Бид их, дээд сургуулиудад очиж өдөрлөг зохион байгуулж  оюутан таны  цагийг хэмнэж байна.

Цахим бүтээгдэхүүний багц:

NEW
Fresh Junior Senior
Данс нээх Данс нээх Данс нээх
Дотоодын ₮ дебит карт UP DUAL card Kiss мэдрэгчтэй карт
Мобайл Банк
Интернэт Банк
Ухаалаг Банк
Телефон Банк
Ухаалаг мэдээ
Мобайл Банк
Интернэт Банк
Ухаалаг Банк
Телефон Банк
Ухаалаг мэдээ
Мобайл Банк
Интернэт Банк
Ухаалаг Банк
Телефон Банк
Ухаалаг мэдээ
Санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл Санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл Санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл
 
Улаанбаатар хотын их дээд сургуулиас 8-р сарын 29-өөс 9-р сарын 9-ний өдрийн хооронд “Senior” багц буюу 10,000₮-ийн  багц сонгосон оюутан бүрт Мобиком корпораци, ХААН Банк хамтран зохион байгуулж буй энэ намрын хамгийн супер шоу “Be LIVE SHOW” тоглолтын билетийг бэлэглэнэ.
Орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхах шинэ үеийн харилцагч таныг гурван төрлийн цахим багцаас сонгож шинэлэг, дэвшилтэт технологийн тэргүүн эгнээнд нэгдэхийг урьж байна.
 
Өдөрлөгийн хүрээнд цахим багц сонгосон оюутан бүрт бэлэгтэй тул оюутан та  өөрт таалагдсан багцаа сонгоод бэлгээ аваарай.  ”Цахим оюутан”’өдөрлөг МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, Этүгэн, Мандах,  Төмөр замын дээд сургуулиудад эхэлж байна.
 
Боловсролдоо их, банкинд бага цаг зарцуулъя!
Бусдад түгээх
  • gplus