“Car wash” авто угаалгын газрынхан бохир усаа Сэлбэ гол руу цутгаж  байна уу
Нийслэлийн хэмжээнд нийт 128 автомашин угаалгын газар байгаагаас 82 нь хот суурин газрын унд ахуйн төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургад холбогдон цэвэр ус авч хаягдал бохир усыг төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Авто угаалгын газрууд шаардлага хангасан байршилд үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас явган хүний зам, авто зам, замын хашлага эвдрэх асуудал гарсаар байна. Мөн гүний худгийн усыг ашиглах нь холбогдох журмыг зөрчиж байгаа гэдгийг албаныхан мэдээлдэг.

Дээрх авто угаалгын газруудын 15 нь гүний худаг, 60 нь төвийн шугамд холбогдсон, тав нь зөөврийн усыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг байна. Харин 12,5 хувь нь буюу арав нь бохир усаа соруулдаг бол 87,5 хувь нь буюу 70 нь төвийн шугамд холбогдсон. Угаалгын газруудын 85 хувь нь буюу 68 нь гаднах талбайгаа цардсан, 12,5 хувь нь буюу 10 нь цардаагүй, 2,5 хувь нь буюу хоёр нь гаднаа хог хаягдалтай байсан байна.

Тэгвэл авто угаалгын газруудын   усны хэрэглээнээс гадна тарьж буй нэг асуудал байгаль орчны бохирдол болоод байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийж үзэхэд авто угаалгын газруудын ойролцоо хөрсний бохирдол ихээр үүсэж байгаа аж. Үүнээс гадна зарим угаалгын газрууд бохир усаа гол руу цутгаж байна гэх иргэдийн мэдээлэл ирж байна. Тодруулбал цахим ертөнцөд нэгэн хэрэглэгч  манайдаа томоохонд тооцогддог “Car wash” авто угаалгын газрыг  машин угаасан бохир усаа Сэлбэ гол руу цутгаж буй зургийг  авч, тавьсан байна. Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, ган гачигаас үүдэж барагширгэх дөхсөн Сэлбэ голыг аварч үлдэхийн тулд төсвөөс өдий төдий хөрөнгө мөнгийг гаргаж байгаа. 
 



Түүнчлэн  дээрх ганц жишээнээс үзэхэд  ганц угаалгын газар Сэлбэ голыг бохирдуулж буй бол өнөөдөр хоногт бүрэн цэвэрлэгдээгүй 170 мянган м/куб усыг бид Туул гол руу хаяж байгаа гэсэн тооцоо гарсан.  Яагаад гэвэл  зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай энэ байгууламж руу үйлдвэрийн асар их бохирдолтой усыг оруулж байгаагаас болоод ачааллаа дийлэхээ больсон гэсэн үг.  100 хувь цэвэрлэх ёстой бохирдлоо бид 88-93 хувьтай л цэвэрлээд тэр чигээр нь Туулд хаяж байгаа юм.  Үүнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа, төвийн цэвэр, бохир усны шугамтай холбогдсон гэх 80 гаруй авто угаалгын газар хувь нэмрээ оруулж байгаа.


Машин угаахад гарсан элс шороо, шавар, цаашлаад хар тос, шатахуун гээд элдэв хүнд металл агуулсан бодисуудаар бохирдсон ус төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг чинээндээ тулгасан гэвэл буруудахгүй байх. Үүнээс үзвэл авто угаалгын газрууд цэвэр усыг шүршиж үрэхээсээ гадна бохир усаар цэвэрлэх байгууламжийг хүндрүүлж, улмаар нийслэлийнхний ундны эх үүсвэр болсон Туул голын “амийг таслах” нь. Тиймээс хавтгайрсан олон авто угаалгын газруудыг цэгцлэх цаг болжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hov bitgi bich 2016-08-30 15:05:52
    How bitgi uu bicheech, niitelsen yumaa nyagtal hotiin zuun taliig hamarsan uereer podvald orson usiig shavhsiim bish uu
  • gah gah 2016-08-29 01:06:51
    niitelsen yumaa nyagtal hotiin zuun taliig hamarsan uereer podvald orson usiig shavhsiim bish uu.