О.Балжинням, Д.Сумъяа нарыг хөдөлмөрийн баатарт тодорхойлно
Энэ сарын 27-ны өдөр Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал боллоо.

Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна.

Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгджээ. Үүнд:

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвоогийн Балжинням /2011-2016 оны хооронд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллан олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл, дэлхийн хоёр аварга, нэг мөнгө, 3 хүрэл медальтнуудыг төрүүлжээ./,

"Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа /Монголын эмэгтэй жүдочдоос анхлан олимпийн мөнгөн медаль хүртсэн. Мөн ДАШТ-ий хүрэл, World Masters тэмцээний гурав, "Их дуулга", Гран При ангилалын тэмцээний 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай. Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/ нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор боллоо.

Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од /Эмэгтэй жүдочдоос анхлан ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн/,

Чиёондоржийн Базарсүрэн /пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ нарыг гавьяат дасгалжуулагч,

Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Дашгомбын Баттулга /ДАШТ-ий анхны хүрэл медальт/,

"Москва-1980" олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор болжээ.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sek 2016-08-30 16:03:01
    baljee bolimoor ymaa chuluutiin 2 bagsh baildaa
  • баясгалн 2016-08-30 10:40:02
    ганц мөнгөн медал авч төмөрхүлэг, уранцэг нарын болмжыг алдсан Балжааг шийтгэх ёстойатал баатарөгнө гэдэг тэнэглэл. ардын цол нь ч угаасаа ахдаад бна. шавар ба...
  • L.Munkhbat 2016-08-29 13:02:27
    Za ene humuus avah l baih,gehdee caana chine boxiin Munkh_Erdene gej neg huu bgaa shdee.Boxiin buh temceenees medalitai irj baisan hun shde.
  • Batbayar 2016-08-29 12:28:25
    baljaag estoi hereggui shuu.
  • зочин 2016-08-29 12:07:53
    Баньд багшийг хөдөлмөрийн баатарт тодорхойлоод өгөөч
  • bolio boli  2016-08-29 12:02:50
    Nasantogtohiin hiisen ajliig bulaasan erguu hariig yasan gej hodolmoriin baatar bolgohov.
  • баяр 2016-08-29 05:42:23
    Хөдөлмөрийн баатар , ардын багш нтр чинь багш нар хөдөлмөрчдөд тийм амар олддог цол уу. Энэ цолны нэр хүндийг дэндүү унагааж байгаа юм биш үү.
  • мөнг 2016-08-29 05:34:51
    Баянмөнх Бат-Эрдэнэ Түшинбаяр нартай барьцаж үхэх шахаад ардын багш болсон шүү дээ энэ хүн одоогийн цол хэргэм нь хүндэдээд байхад юуны чинь баатар вэ
  • зочин 2016-08-29 03:52:02
    Балжинням юу хийлээ гэж Баатар болгох гээд байгааг ойлгосонгүй.
  • zochin 2016-08-29 02:56:38
    olumpiin 28 medal avsan Phelps-d odoh zol Amerikt baidaggui. Mongol mon ikh zol temdegtei yum aa.
  • hi 2016-08-29 02:41:39
    Балжаа болио, дэвжээнд гарсан бөхдөө ч зөвөлгөө өгч чадахгүй ангайгаад юу ч дуугардаггүй юм байа лээ
  • зориг 2016-08-29 01:48:50
    Балжаа болио, дэвжээнд гарсан бөхдөө ч зөвөлгөө өгч чадахгүй ангайгаад юу ч дуугардаггүй юм байа лээ
  • Зочин 2016-08-29 01:25:36
    Балжинням ичиж амьдар
  • Zochin 2016-08-29 01:23:12
    Zaavarchilgaa ug ch bgaa ni ch medegdehgui Baljinnyamd odoo boliyo oo.
  • Шууд 2016-08-29 01:17:33
    Балжинням жүдо барилддаг байхдаа өөрөө дэвжээ арчаал ирдэг байсан хүн. Шавь нартаа юу зааж юу сургадын бол?
  • Насантогтох 2016-08-29 01:17:00
    Балжаа хүний бүтээсэн зүйл дээр сандайлаад, амжилтыг үгүй хийчихээд шийтгүүлэх хэрэгтэй шүү Эргүүлээд Насантогтохыг тавь Баттулга аа
  • 23 2016-08-29 01:12:55
    Б.Орхоон та нас залуу хүмүүс арай том сэтгэ. Нэг амжилт байгуулахаар л зэвтэй төмөр гээд чичрээд байх
  • яч 2016-08-29 01:08:24
    Балжкагаас шавь нь барилдааны үеэр ялагдаж яваад : Одоо яахав гэж асууж. Балжка: харин яахав гэжээ.
  • ЗОЧИН 2016-08-29 00:58:59
    ИЙМ БАЛАЙ ЮМ АА ЗОГСОО. 3 МЕДАЛ АМАЛЧИХААД 1 -ТЭЙ ИРСЭН БАЛЖИННЯМД ШАГНАЛ БИШ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ