Эрдоган дипломатуудаа баривчилж эхлэв

Туркид өнгөрсөн сарын 15-ны өдөр зарим цэргийн алба хаагчид төрийн эргэлт хийхийг оролдсон хэдий ч бүтэлгүйтлээр төгссөн билээ. Гэвч үүнтэй холбогдуулан төрийн алба хаагч, цэргийнхэн, тэр бүү хэл боловсролын салбарынхан ч хэлмэгдэн ажлаасаа халагдаж, зарим нь саатуулагдаад байгаа.
 
Тэгвэл өнгөрөгч бямба гарагт тус улсын нэр хүндтэй гурван дипломатч баривчлагдсан тухай орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулж байна. Баривчлагдсан тэдгээр гурван эрхмийн нэг нь АНУ-д орогнож буй лалын шашны бүлэглэлийн тэргүүн, судлаач Фетуллах Гюлен, Туркийн экс Ерөнхий сайд Ахмет Давутоглу нарын уулзалтыг зуучилж байсан гэх.
 
Тодруулбал, Анкара хотын шүүх Гуркан Балик, Али Финдик, Тункаи Бабали нарын гурван дипломатчийг цэргийн эргэлтийг хөшигний араас удирдсан гэх Ф.Гюлентай баривчлах шийдвэр гаргаж, тэд хотын Синканы шоронд хоригджээ.
 
Гуркан Балик нь экс Ерөнхийлөгч Абдуллах Гулын Гадаад бодлогын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн. А.Гул 2007-2014 онд Туркийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Үүнээс гадна экс Ерөнхий сайд Давутоглуг Гадаад хэргийн сайд байх үед мөн л Г.Балик гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Улмаар тухайн үед буюу 2013 онд Нью-Йоркт нээгдсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанд Ахмет Давутоглуг оролцоход Ф.Гюлентай түүнийг зуучлан танилцуулж байсан гэнэ.
 
А.Давутоглугийн хувьд 2015 оны тавдугаар сард АНУ-ын зүүн этгээдийн Пеннсилвани мужид амьдардаг Гюленыд зочилж, Засгийн газар доторх сөргөлдөөн намжсаны дараа эх орондоо эргэн ирэхийг санал болгож байсан юм байна. Мөн Гуркан Балик богино хугацаанд НҮБ-ын ЮНЕСКО-д илч төлөөлөгчөөр ажиллаж байв.
 
Харин Тункаи Бабалигийн хувьд Туркаас Канадад суух Элчин сайдаар ажиллаж байсан бол Финдик ч мөн Костарикод Турк улсаас суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байжээ. Гэхдээ 2014 он гарснаас хойш тэд ямар нэг албан тушаал хашаагүй байгаа юм байна.
 
Ямартай ч, Г.Балик энэ сарын 19-нд баривчлагдсан бол үлдсэн хоёр нь энэ сарын 18- нд тус тус баривчлагджээ. Тус улсад цэргийн эргэлт гарснаас хойш Ерөнхийлөгч Эрдоган “вирүс” гэж нэрлэсэн Гюлены нөлөөллийг устгах зорилгоор төрийн албанд томоохон хэмжээний хэлмэгдүүлэлт явуулж эхлээд байгаа юм.
 
Гэхдээ экс Ерөнхийлөгч Гул, экс Ерөнхий сайд Давутоглу нарын аль аль нь цэргийн эргэлтийг хүчтэй эсэргүүцэж байсан тул энэ удаа баривчилгаанаас холуур өнгөрч байгаа.
 
Ямартай ч, цэргийн эргэлтийн дараа Туркид цуврал ажиллагаа үргэлжилж, эдүгээг хүртэл 70 гаруй мянган төрийн алба хаагч ажлаасаа халагдсаны тал нь боловсролын байгууллагынхан байна. Их баривчилгаа ч үргэлжилж, хууль, бизнес, Засгийн газрын 20 гаруй мянган хүн баривчлагджээ. Cap гаруй хугацааны өмнө Туркийн цэргийн зарим албан тушаалтнуудтөрийн эргэлт хийхийг оролдсон.
 
Гэсэн ч тэдний өдүүлсэн тэмцэл хотын иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас хагас өдрийн дараа бүтэлгүйтлээр төгссөн билээ. Энэ үеэр нийтдээ 240 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд хотын гэм зэмгүй иргэд олноороо багтаж байжээ. Туркийн Засгийн газрын хувьд гол удирдагчийг нь АНУ-д орогнож буй шашин судлаач Гюлен хэмээн хардаж буй.
 

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭРДОГАНы амийг Оросууд Путин аварсан гэл 2016-08-29 02:36:51
    Агуу Путин мандтугай
  • Irgen 2016-08-29 02:02:29
    Боловсролын байгууллага нэртэй боловч Фетуллах Гюлены шашны сургуулиуд, цаанаа өөр зорилготой. Иймээс тэдгээрийг хаах нь зөв.
  • Батаа 2016-08-29 01:58:22
    Яалтай билээ нөгөө төрийн төмөр нүүр энэ буюу үүнийг төр гэдэг