Залгамж чанаргүй төрийн золиос нь ард түмэн болох ёсгүй
Шинэ хуучин парламентчид төсөв мөнгөний бодлогоо уялдуулахаар өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн хуралдаж байна. Сонгуулийн цикл даган амьдардаг улстөрчид   өмнөх засгуудаас алдаа хайж “сайн үйлстэн” шиг аяглаж эхэллээ.  Сонгуулийн жил бүр  улсын төсөв алдагдалтай гардаг жишиг тогтчихсон нууц биш.  Гэхдээ өнөө жилийнх арай өөр. 2012 оны сонгуулийн дараах “Шинэчлэл”-ийн болоод “Шийдэл”-ийн Засгийн газар улс орны эдийн засгийг сэхээнд оруулчихсан гэх. Одоо МАН-ын “Мэргэжил”-ийн Засгийн газар сэхээд орсон эдийн засгийг сэргээхээр “нойр хоол”-гүй зүтгэж байна.

Юун түрүүн МАН-ын төсвийн алдагдлаа бууруулахаар төсвийн тодотгол хийж эхэллээ. Өмнөх Засгийн газар, парламентийн хийж хэрэгжүүлж байсан ажил, хөтөлбөрүүдийг зогсоосон. Ингэхдээ насаараа төрийн албанд зүтгэсэн эмч сувилагч, багш нарийн халаасыг тэмтэрч эхэллээ. Хэн нэгэн эрх мэдэлтний хэн нэгэнд  тендерийг бүтээж өгснийхөө төлөө авдаг “гэнэтийн ашиг”-ийн арван хувьд ч хүрэхгүй мөнгийг нь танаж хасаад 12 сарын болгочихов. Насаараа төрд зүтгэсэн төрийн албан хаагч төрдөө 5-6 саяын төгрөгийн үнэтэй байсан гэсэн үг.

 Хамгийн сонирхолтой нь МАН-ынхан энэ сонгуульд намаа ялалтад хүргэхэд “том тус” хүргэсэн дэд сайдуудаа төмөр нүүрээ харуулсангүй, үгүй гэж хэлж зүрхэлсэнгүй. Энэ мэт “Мэргэжил”-ийн Засгийн “Мэргэжил”-ийн бодлого шийдвэрүүд  үргэлжилж байна.

Түүнчлэн сүүлийн үед Засгийн газрын “Захиалга”-аар найман хувийн хүүтэй орон сууцны зээл зогсох тухай “бор шувуу” жиргэж эхэллээ. Үүнийг эдийн засагчид  хямралын эсрэг хийх бас нэгэн гарц гэж тодорхойлох. Гэвч тэд буруу тооцож.

Жишээ нь Доржийнх найман хувийн хүүтэй зээлэнд хамрагдах хүсэлтэй. Дорж энэ зээлийн анхны шаардлага болох 30 хувиа цуглуулахын тулд нойр хоолоо хугаслан зүтгэсэн. Эцэст нь одоо амьдарч байгаа хашаа байшингаа борлуулснаар  30 хувийн урьдчилгаагаа бэлдэж, банкны анхны шаардлагыг биелүүлсэн байх.  Гэвч түүний байранд орох талаар болох тухай телевиз, сонин, сайтууд дуулгаж эхлэх нь тэр. Энэ бол найман хувийн зээл зогсох тухай мэдээлэл. Ингээд Доржийнх байр ч үгүй, хашаа байшин ч гудамжинд гарахаар болчихлоо.

2013 оны зургаадугаар сараас эхлэн Засгийн газраас баталсан найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломжтой болов.

Харин энэ хөтөлбөр хэзээ хэрхэн зогсох талаар тухайн үед ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Энэ хөтөлбөрийн эхэлсэн цаг тодорхой байсан шиг дуусах цаг нь тодорхой байсан бол ард түмэнд ойлгомжтой байх ёстой байв. Энэ зээлэнд хамрагдахыг хүсэгчид ч тэр хугацаанд тохируулан төлөвлөөгөө гаргах ёстой байв. Гэвч өнөөдөр ч зогсчихож магадгүй байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахын хүсэж, зорьсон иргэд толгойгоо гашилган сууна. Тэр хариу өгсөнгүй.
 
Найман хувийн хүүтэй зээл зогсох, үргэлжлэх эсэх талаар иргэд мэдээлэлгүй байна. Төр мэдээллээр хангахгүй байна. Эцэст нь залгамж чанаргүй төрийн төлөвлөгөөгүй, хугацаа нь тодорхойгүй бодлогуудын золиос ард түмэн болох нь....

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ипотекийг зогсооно гэдэг зүгээр манж үг 2016-08-29 10:08:36
    Учир нь ипотек зогсвол байрны үнэ шууд навс унана.2 000 000 аар байраа үнэлж байгаа компанууд дээр чемодонтай мөнгөө үзүүлээд шууд тулвал 1 000 000 болсон
    203.91.119.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-29 09:11:05
    ингэхээр сонгууль хийж байх хэрэг алгаа. муу ажиилабал алаад дараагийн хүнийг нь томилдог болчих юм хуна
    202.179.23.46
    Мэдэгдсэн Хариулах
  • хаха 2016-08-29 08:22:22
    Ардын нам, ардын засаг мандтугай. Миний ардын ухаан тэнэг ч гэсэн сэтгэл нь цагаанхан шүү ккк
    124.158.78.119
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-29 02:43:41
    ter ded saiduudaa ergeej tataach yadarsan ard tumni karman luu orood baihaar. Oor garts olj chadahgui bnu mahan tolgoitnuudaa!!!!!Chadahgui bol ogtsorvol taarna...
    122.254.126.2
    Мэдэгдсэн Хариулах
  • aa 2016-08-29 02:30:37
    hund bgaa ni unen. avch bgaa arga hemjeenuudiin ur dung ni harah heregtei buu hudlaa tumnenii tolgoig erguul.
    202.9.41.175
    Мэдэгдсэн Хариулах
  • zogsohgui ee 2016-08-29 02:24:23
    Zogsohgui ee. zogsoovol ediin zasag nurj, bankuud dampuurna. barilgiin salbar oiriin 10 jild sergehgui bolno. Iimd ipotekiin zeel urgeljilne.
    202.55.184.18
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-29 02:06:42
    Yagaad MAN ediin zasgiig unagaachihbaa tusbiin orlogo bainga shuu dee ard tumniig teneg gej bodoo yu HUdlaa dur esgeed l baih yum
    124.158.107.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-29 01:49:01
    Насаараа ажилласан ТАХ-чдын тэтгэмжийн мөнгөөрөө байрныхаа зээлийг төлчихөөд санаа амар нүд аних боломжийг үгүй хийснээр улсын эдийн засаг сэргэх нь юу л болдоо...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • уулын өвгөн 2016-08-29 01:13:28
    Мушкинд харанхуйгаар ордог шиг Сонгуульд битгий харанхуйгаар орж бай сонгогчидоо. Вандан пад. Одоо өнгөрсөн, хашгираад хэрэггүй. Галт тэрэг хэдийнээ хөдөлчихсөн...
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • АРАЙ ЗОГСООХГҮЙ БАЙЛГҮЙ 2016-08-29 00:46:52
    БИ СОНГОЛТООРОО ЮУ ХИЙЧИХ ВЭ УУЛ НЬ ИТГЭЖ НАЙДСАН ЮМСАН..
    103.26.195.129
    Мэдэгдсэн Хариулах