Монголын залуучуудын холбоо арай ч дээ

Монголын залуучуудын холбоо гээд нэг их гоё нэртэй байгууллага уг нь бий. Зорилго энэ тэр нь бол сүрээ сүр. Залуучуудад хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, түүний үзэл санааг эрхэмлэн дээдэлсэн, ирээдүйнхээ төлөө бүтээлчээр ажиллаж амьдрах, зөв хүмүүжил олоход нь туслах зорилготой л гэнэ. Мөн залуусын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаачилга, хөгжлийг дэмжих, байгаль эхээ хайрлах, ард түмний түүх соёл, ёс заншлын үнэт зүйлс, уламжлалыг өвлүүлэх, амжилтад хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах нь ч бас энэ байгууллагын эрхэм зорилго гэж байгаа.
 
Түүнээс гадна зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуусын төлөө шинэ бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэн ажиллах нь МЗХ-ны зорилт юм байх аа.
 
Гэтэл энэ байгууллага өнөөдөр зорилго, зорилтдоо нийцэх хэмжээнд ажиллаж байгаа бил үү. Огт юу ч хийгээгүй гэж хэлэх гэсэнгүй. Харин зорилго, зорилтоос хазайгаад, улс төрийн шинжтэй ажил хийдэг л байгууллага болж.
 
Өнөөдөр МЗХ гэдэг байгууллагын хамгийн сайн хийж чадаж байгаа ажил нь хэдэн тэмдэг тараах л байна. МЗХ өмнө нь “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, “Тэргүүний залуу”, “Тэргүүний хилчин”, “Хөдөлмөрийн алдар”, “Тэргүүний малчин залуу”, ‘Тэргүүний тариаланч залуу”, “Тэргүүний сурагч”, “Цэргийн алдар” гэсэн найман төрлийн шагналаар залуусыг шагнаж, урамшуулдаг байсан. Тэр үедээ шагнал, тэмдэг нь нэр хүндтэй ч байж. Нэг үе Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль чинь нэр хүндтэй,сүртэй байлаа.
 
Гэтэл 2014 оноос хойш хуучин найм дээрээ нэмээд 11 тэмдгийг бий болгож, “үйлдвэрлэж” эхэлсэн. “Төрийн залуу түшээ”, “Залуучуудын зүтгэлтэн”, ‘Тэргүүний залуу хуульч”, ‘Тэргүүний залуу бизнесмэн” гэх мэт 10 гаруй тэмдэг нэмэгдчихсэн байгаа. Хуучин хэдтэйгээ нийлээд 20 шахсан тэмдэг болсон гэсэн үг.
 
Энэ олон тэмдгээ одоо хаа сайгүй, худал хэлсэн хүнд шуудайгаар нь тараагаад л байж байгаа. Өөр залууст хандсан аятайхан ажил бага л хийж байгаа байгууллага шүү дээ. Хааяа нэг эрдэмтэй, чадвартай хүмүүсээр лекц уншуулж байгааг эс тооцвол. Ингээд бичихээр “Бид ийм ч ажил хийсэн, тийм ч үйл ажиллагаа зохион байгуулсан. Өөрсдөө оролцохгүй, мэдэхгүй байж” гэж ирээд л хэл амаа билүүдэх байх. Гэхдээ тэр ажлууд чинь тараасан тэмдгэндээ дарагдаад байна.
 
Яг үнэндээ “Төрийн залуу түшээ” гэх мэт тэмдэг бол зүгээр л бизнесийн шинжтэй юм биш үү. Ядаж байхад энэ жил сонгуулъ болсон. Залуучуудын холбооны Ерөнхийлөгч нь нэг л их сахал үсээ ургуулж, хар, цагаан жагсаалт гэж давхисан. Бас л баахан улстөржилт.
 
Цаашлаад цагаан жагсаалт гээчид оруулахын тулд хэдэн төгрөг нааш цааш нь болгосон гэсэн хардлага ч байгаа. Ядаж байхад сонгуулиар сонин хийчихсэн, энд тэнд тараалгаж ч байх шиг. Ийм Залуучуудын холбоо гэж байх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Өнөөдөр хийж бүтээх гээд зүтгэж яваа залуучууд хэчнээн их байгаа билээ. Тэднийг дэмжсэн бодит дэмжлэг, туслалцаа юу байна.
 
Өнөөдөр залуучуудын дуу хоолой энэ нийгэмд үгүйлэгдэж байгаа. Тэгвэл тэдний дуу хоолойг хүргэх тал дээр юу хийж байна. Зогсоо зайгүй тэмдэг тарааснаа дэмжлэг гэж үзвэл арай л гунигтай байна шүү. Ядаж байхад тэр хэдэн тэмдэг нь зүгээр л хог болж дууслаа. Ямар ч нэр хүндгүй болчихсон. Яаж ч харсан энэ байгууллага тэмдгээ хэдэн төгрөгөөр хийлгээд, дараа нь хүмүүст 30, 40 мянгаар тарааж, зөрүүнээс нь л ашиг олдог л газар болж хувирчихаад байна. Энэ арай л биш шүү.

Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • j 2016-08-29 10:39:51
    100 yamaand 60 uhan gegcheer bolson boloogui ulgeriin hudlaa tom alban tushaal uursddu ugchuud ajil hiisen nertei har amia borluuladl suuj bga
  • za 2016-08-29 06:13:30
    teneg um daa
  • жирийн залуу 2016-08-29 03:56:51
    уг нь их хэрэгтэй байгууллага даа.Нэг л олигтой ажиллаж өгөхгүй л юм. Тэмдэгүүдээ 10-15 мянгаар зараад байсан, бас үнэ нь нэмэгдчихэж.30-40 мянга гэв үү...Хөлжи...
  • onom 2016-08-29 02:46:05
    Xuviarlaltaaraa, zaluuchuudiin xolboo chine AN-iix teged yaaj ch chadaxgui ee. gol yum ni ter baishin shuu dee. MZX-iig baishingaas ni salgaval tend baigaa ......
  • Зочин 2016-08-29 02:17:41
    Хар цагаан жагсаалт гаргадаг нь Залуучуудын байгууллага яав ч биш. Харин залуусыг ажилтай, адаглаад гэр бүлээ бүтэн бүлээн аваад явчихдаг болгох л тэдний зорилт...
  • зочин 2016-08-29 01:54:14
    Бусадтай нь харьцуулахад арай гайгүй ажиллаад байгаа залуучуудын ганц байгууллагыг үймүүлэх нь ээ, бүгдийг үймүүлж болохгүй шүү, АН л бүгдийг бусниулдаг
  • Баяр 2016-08-29 01:49:29
    Залуучуудыг намрын ажил, Барилгажилт, Зам дэд бүтэц, Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт, ХАА ЭМ.н салбарт оюутан цагаас нь ажилд хамруулаач. Энэ та нарын хиих ажлын чинь...
  • Дуулга 2016-08-29 01:06:06
    Хар хялгасан ногттой залууг хэн хетелж улс торд уяж байна вэ. Шал утгагуй зуйл хийгээд л их юм бутээсэн мундаг удирдагчын дурд тоглох юм. Нийгэмд иймэрхуу шаар...
  • Татан буулга. 2016-08-29 00:46:58
    Залуучуудын холбоог улстөрийн намын дарга удирдах нь ёс зүйд хэр нийцдэг юм бол доо. Ер нь энэ МЗХ-г татан буулгах хэрэгтэй.
  • tugsuu 2016-08-29 00:29:59
    uneen unen. Zaluuchuudiin holboo shuu? huduu oron nutagt meddeg hun tsuuhun duu tsuuhun. Neg sumdaar yawaarai asuugaaarai kkk