Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ
Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийн хүрээнд УИХ дахь АН-ын бүлэг нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар болжээ.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Уг асуудлаар УИХ-ын АН-ын бүлэг нээлттэй хуралдаан хийж хэлэлцэх болсон байна.
 
Хэлэлцүүлэгт хүний эрхийн  байгууллагуудыг урьж оролцуулан, санал дүгнэлтийг нь сонсох бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явуулах аж. Нээлттэй хуралдаан энэ сарын 29-ний даваа гарагт 10:00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис”  хаан танхимд болох юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.