Шүлхий өвчний голомтод 5000 мал байна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Төв аймгийн  “Баян“ суманд гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчний өнөөгийн  нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Төв аймгийн  Баян сум нь  нийслэлийн Багахангай дүүрэгтэй хаяа залгаа бөгөөд шүлхий өвчин гарсан голомт нь тус дүүргээс 18 километрт оршдог байна. 

Өнөөдрийн байдлаар  Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд  Ж. Саульегаар ахлуулсан ажлын  хэсэг ажиллаж байгаа аж. Малын гоц халдварт ”Шүлхий “ өвчнийг нийслэлд  оруулж ирэхгүй байх  талаар  холбогдох бүхий л арга хэмжээг авч, халдваргүйжүүлэлт, ариутгалд шаардагдах хөрөнгийн судалгааг гаргах ажлын хэсгийг ахалж, амралтын өдрүүдэд  Багахангай дүүрэгт ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын  орлогч Ж. Батбаясгаланд өгчээ.

“Шүлхий” өвчин гарсан голомтод өнөөдрийн байдлаар 14 хот айлын 5 мянга гаруй толгой мал бий гэнэ. Вакцинжуулалтын ажил уг бүс нутагт эрчимтэй хийгдэж байгаа аж.. Багахангай дүүрэгт  50 үхэрт вакцинжуулалт хийжээ.

Голомтын бүсэд  21 албан хаагч, 6 автомашин ажиллаж байгаа аж. Энэ асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын комисс ирэх даваа гарагийн 9.30 цагт хуралдах тов гарчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.