Жолооч нар зөрчлийн оноогоо сэргээх боломжтой боллоо
Жолоочийн зөрчлийн оноо тооцож эхэлснээс хойш нийт 16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан тухай бид өмнө мэдээлсэн. Энэхүү оноо дууссан тохиолдолд дахин сэргээх боломжой болсон нь хоёр цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх аж.

Ингэхийн тулд та иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, сургалтад хамрагдсан тодорхойлолт, жолооны үнэмлэхний үнэ 12500 төгрөг тушаасан баримт бүрдүүлэх хэрэгтэй гэнэ. Мөн зөрчлийн оноо дуусаагүй ч хасуулсан оноогоо ЦЕГ-ын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.