58 чиглэлд 103 тээврийн хэрэгсэл үйлчилж байна
Амралт зугаалгын улирал дуусч, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн 58 чиглэлд 103 тээврийн хэрэгслээр 4080 зорчигч хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа аж. Үүнд:

Увс - УБ чиглэлд 8 тээврийн хэрэгсэл 334 зорчигч,
Баянхонгор - УБ чиглэлд 7 тээврийн хэрэгсэл 315 зорчигч,
Баян-Өлгий - УБ чиглэлд 7 тээврийн хэрэгсэл 252 зорчигч,
Ховд - УБ чиглэлд 6 тээврийн хэрэгсэл 346 зорчигч тус тус хөдөлгөөнд оролцож байна.

Иймд орон нутгийн чиглэлд үйлчилж буй жолооч нар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан санууллаа.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.