Ө.Энхтүвшин: Цэцэрлэг барих төсөвгүй бол хүүхэд харах үйлчилгээг дэмжих ёстой юм биш үү
УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн  Ө.Энхтүвшин "Энэ жил цэцэрлэг сургууль барих төсөв баталж чадахгүй юм бол хүүхэд харах үйлчилгээг дэмжих ёстой юм биш үү? Гэтэл хүүхэд харах үйлчилгээний төсвийг хасчихсан байна. Дээр нь Монгол Улсын хүн болгон дээд боловсролтой болох гэж зүтгээд талх барьдаг, барилга барьдаг хүүхдүүд ховордоод байхаар нь МСҮТ-д суралцдаг хүүхдүүдэд тэтгэлэг олгож эхэлсэн. Гэтэл эргээд хасчихсан байх юм. Мөн түүнчлэн төсвийг танана гэчихээд харин ч зардал нэмэгдсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ, гэсэн асуултыг Сангийн сайдад тавилаа.

Түүний асуултад Сангийн  сайд Б.Чойжилсүрэн “МСҮТ-ийн сурагчдад олгодог тэтгэлэг түр зогсоосон. Санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Зарим нэг урсгал зардал нэмэгдсэн. Учир нь шинэ ЗГ байгуулагдахаас өмнө өр үүсгэчихсэн байсан. Тиймээс зарлага нэмэгдсэн. Шинээр барилга барих боломжгүй. Харин эхлүүлсэн ажлаа дуусгах, урсгал завсар хийх ажилдаа санхүүжилт олгох бодлого бариад явж байна. Хүүхэд харах үйлчилгээний хувьд санхүү сайжирвал эргээд нэмэгдүүлнэ” гэсэн хариулт өглөө
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ардын хүү 2016-08-29 05:40:05
    МАН-ынхны дунд иймэрхүү үг хэлэх хүн олон байгаа. Даан ч олигархиуд сонгуульд зарцуулсан мөнгөө олж авах гээд бодит байдлыг харахыг ч хүсэхгүй байна. Яана да
  • худлаа ярьж урдах засгаа муулаад үсчээд  2016-08-29 05:13:33
    Түвшин сайд хамаагүй яривал нам машиндана шүү тэгвэл нэг ч эрүүл хүнгүй галзуугийн эмнэлэг болно шүү таныг сайд болгохгүй байгаа учир нь үнэн яриад байна
  • zochi zaan 2016-08-28 04:31:30
    enhtuvshin ovoo doo zarim ni nam gelgui heleh zuilee helj bgaa ni yamai shuu
  • Зочин 2016-08-28 02:01:23
    МАН дандаа л төсөв байхгүй гэж хэлээд юу ч хийддэггүй. Төсөв босгоод цэцэрлэг сургууль барь гэж ард түмэн саналаа өгсөн дөө ууг нь. Үнэхээр ядуу сэтгэхүйтэй нам...
    150.129.143.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-27 02:22:47
    Зөв бодлогуудыг зогсоогоод байдаг ямар мулгуу амбицтай хүмүүс вэ