Б.Чойжилсүрэн: “Сайн” хөтөлбөрүүдийг  553,8 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн
УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: "Сайн" хөтөлбөрүүдэд хэдэн төгрөг төлөвлөөд, хэдэн төгрөг зарсан бэ, ямар эх үүсвэрээс гарсан бэ.  “Сайн хувьцаа”-г өгөхөөр ид яригдаж байхад би тэр үеийн Засгийн газрынхантай уулзаж “Хуулийн хэлээр яривал албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг шинжтэй зүйлүүд хийх гэж байна” гэж хэлээд нэмэр болоогүй. Сангийн сайд энэ хөтөлбөрүүд ямар эх үүсвэээс хэрэгжсэн  талаар маш тодорхой мэдээлэл УИХ, олон нийтэд өгөөч гэж хүсэх гээд байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг  Сангийн яаманд өгсөн. Үүний дагуу Сангийн яам үнэт цаас гаргаад үүнийг нь Монголбанк худалдаж аваад хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлсэн байна.  Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ төсвийн тухай хууль зөрчсөн. “Сайн” хөтөлбөрүүдийг  553,8 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөр тус бүрийн мэдээллийг ажлын хэсэг өгнө.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Захирал 2016-08-26 10:04:46
    Зөв өө. Бүх яам, агентлагт олон хуульч, сэтгүүлч, бас юу хийдэг нь тодорхойгүй Мэргэжилтнүүд, Ажилтнууд олон байна. Тэрээр 1 хүний хийх ажлыг 2-3 хүн хийж байна...