Залуучуудын ДАШТ-нд манай улсаас 12 тамирчин оролцоно

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Францын Маконь хотод энэ сарын 30-наас ирэх сарын 4 хүртэл гурван төрлөөр үргэлжилнэ.

Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг жинд болно.

Залуучуудын ДАШТ-нээс манай эрэгтэй бөхчүүд алт 4, мөнгө 6, хүрэл 14, эмэгтэй бөхчүүд алт 3, мөнгө 2, хүрэл 10 нийт 39 медаль хүртээд байна. Эрэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2012 онд, эмэгтэй бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг 2014 онд хамгийн сүүлд алтан медаль хүртээд байна.

Энэ удаагийн залуучуудын ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүнийг дор толилууъя:
 

Эрэгтэй чөлөөт бөх

  • 50 кг, Нармандахын Насанбуян
  • 55 кг, Занданбудын Занабазар
  • 60 кг, Алтансувдын Мөнх-Эрдэнэ
  • 66 кг, Ганхуягийн Ханбүргэдэй
  • 74 кг, Занданбудын Сумьяабазар
  • 84 кг, Бат-Эрдэнийн Бямбадорж
  • 96 кг, Болдын Түвшинтулга

Эмэгтэй чөлөөт бөхийн баг

  • 48 кг, Цогт-очирын Намуунцэцэг
  • 51 кг, Болормаагийн Дөлгөөн
  • 55 кг, Бат-Оршихын Болор-Эрдэнэ
  • 63 кг, Хүрэлхүүгийн Болортуяа
  • 72 кг, Мөнхбатын Хишигмаа

Багийн ахлагч

  • Болдбаатарын Азжаргал,
  • Магсарын Ганхүлэг, “Харгант-Цамхаг” группийн ерөнхийлөгч, “Харгант-Цамхаг” клубын захирал

Дасгалжуулагчид

  • Цэрэнбаатарын Хосбаяр, өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
  • Ёндонпүрэвийн Батдархан, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын болон  “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч
  • Цэрэндалайн Баярсайхан, ҮБТДС-ийн багш, докторант
  • Цогбадрахын Гантөгс, ҮБТДС-ийн багш, “Арслан” клубын дасгалжуулагч
  • Жамсрангийн Дандар, нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн биеийн тамирийн багш, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч
  • Даваацэрэнгийн Мөнхбаяр, нийслэлийн Налайх дүүргийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч

Манай баг ирэх ням гарагт Улаанбаатараас хүлгийн жолоо залж, маргааш нь ОХУ-ын Эрхүү хотоос Францын Париж хотод очно.

МЧБХ.Д.Өлгийсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-27 07:49:29
    Оруулахгүй юм биш үү? Тэнэгтээд очиж дэмий зардал үрээд ирэх вии.
    182.160.40.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-26 08:39:00
    Зуун ямаанд 60 ухна гэгчээр 12 тамирчинд 6 дасгалжуулагч, за одоо яахав залуучууддаа амжилт хүсье
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах