Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хүргэлжүүлэн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Гантулга, Ц.Гарамжав, Н.Энхболд, Я.Санжмятав, З.Нарантуяа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ

Одоо УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Захирал 2016-08-26 10:05:40
    Зөв өө. Бүх яам, агентлагт олон хуульч, сэтгүүлч, бас юу хийдэг нь тодорхойгүй Мэргэжилтнүүд, Ажилтнууд олон байна. Тэрээр 1 хүний хийх ажлыг 2-3 хүн хийж байна...
  • Зочин 2016-08-26 08:57:14
    Гал тахидаг Фортуна, шамарсан боов Дэмбэрэл гм худлаа ярьдаг солиотнууд далдарчдээ гэхдээ бас оймс Баасанхүү, солиот Батзандан гээд шшариг дутуу юмнууд бас бий
  • Зочин 2016-08-26 08:35:42
    Ёстой нэг гурилдаж өгч байх шивдээ