Х.Клинтоныг дэмжигчдийн хувь анх удаа 50-ыг давлаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн чансааг илтгэх хамгийн сүүлийн үеийн судалгаагаар АН-аас нэр дэвшигч, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны дэмжигчдийн хувь нэмэгдэж, 50-ыг давжээ. 
 
Судалгааг Квиннипэкийн их сургууль явуулсан бөгөөд олон нийтэд нээлттэй зохион байгуулсан байна. Тэгвэл сүүлийн үед дэмжигчдийнхээ хувьд төдийлөн ялгарахгүй байсан Бүгд найрамдах намын нэр дэвшигч Д.Трамп, АН-ын нэр дэвшигч Хиллари Клинтон нарын дэмжигчдийн тоо ихээхэн зөрүүтэй болж эхэлсэн байна. Квиннипэкийн их сургуулийн явуулсан энэ удаагийн судалгаанд оролцогсдын 51 хувь нь Хиллари Клинтоныг дэмжжээ. 
 
Харин Трампыг дэмжигчдийн хувь 41-д хүрч буурсан байна. Нөгөөтэйгүүр,  гуравдагч хүчин болох Либериал намаас нэр дэвшигч Гари Жонсон, Ногоон намын Жилл Стэйн нарын нэр дэвшигчдийг оруулж тооцвол Клинтон 45 хувь, Трамп 28 хувийн дэмжлэг авч байжээ. Ойрын өдрүүдэд нэр дэвшигчдийн хоорондын тэмцэл улам ширүүсч байна. 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Путин 2016-08-28 04:36:41
    Мэдээж хатагтай Клинтон АНУ-ын ерөнхийлөгч болно,тэгээд Крым Жон Пу жанжны хандыг дарна.
  • зочин 2016-08-26 10:20:29
    хиллари ялбал дэлхийн гуравдугаар дайн гарна, ану оросыг өдөж эхэлнэ, гомо, леспи, бисексүүд, транссексүүд даварч эхэлнэ, ану-д террористууд үүрлэж эхэлнэ дээ
  • монгол 2016-08-26 09:41:03
    ЭНЭ ШАР ШУЛАМ ИХ ГАЙ ГАМШИГ, ЗОВЛОН ДАГУУЛСАН АД ЧӨТГӨР ЮМ.
  • Зочин 2016-08-26 09:27:08
    Энэ хүүхэн ялна шүү тэр Жириновский шиг нөхөр ялагдана даа янз нь би үзмэрч биш гэхдээ тэгэж л бодогдоод байна, хүнд аль дэмий юм бодогдохийг тэр гэхэв дээ