Шүүгчид шүүгчийн цалинг бууруулахгүй байх уриалга хүргүүлжээ
Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд Засгийн газрын тодорхой түвшинд цалин бууруулах арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Тэгвэл шүүгчид цалингийн бууралт хийхэд эсрэг байр суурьтай байгаагаа  илэрхийлсэн байна.

Монголын Хуульчдын холбоо болон Монголын Шүүгчдийн холбооноос УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлсэн байна.

Энэ уриалга “УИХ-ын тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчдийн албан тушаалын цалингийн хэмжээг 2.700.000-3.100.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Шүүгчид үндсэн цалингаас өөр Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл, урамшуулал авдаггүй.   Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хууль тогтоомжийн төслүүд батлагдсан тохиолдолд бүх шатны шүүхийн шүүгчдийн албан тушаалын цалингийн хэмжээ 61-65 хувиар буурч, төрийн эрх мэдлийн нэгэн салаа болох шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг, шударга ёсны манаач болсон шүүгчдийн ажиллах, амьдрах нөхцөл, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан ардчилсан, эрх зүйт төрийн үнэт зүйл, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах эдийн засгийн баталгааг төр хангах зарчим алдагдахаар байна. Шүүхийн эдийн засгийн баталгааг хөндөж, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг бууруулан, шүүхийн төсвийг танахаар төлөвлөж байгаа нь шүүх эрх мэдлийн хөгжил ухрах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны хамгаалалт сулрах ноцтой үр дагаврыг дагуулах учраас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын агуулга, хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан тэнцвэртэй, хяналттай байх зарчмыг хүндэтгэж, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байх зарчим, шүүгчдийн эрх зүй, нийгэм, эдийн засгийн баталгааг хадгалан, нэгэнт батлагдан мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоо хэрэгжүүлж, шүүгчийн цалин, шүүхийн төсвийг бууруулахгүй байх шийдвэр гаргахыг Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүдэд УРИАЛЖ байна” гэжээ.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2016-08-31 10:34:19
    ЦАЛИНГАА ГОЛОХГҮЙГЭЭР ШУДРАГААР АЖИЛЛАХ ШИНЭ ХҮМҮҮС ДҮҮРЭН БАЙХАД ДЭНДҮҮ ОЛОН ЖИЛ НОЁРХОЖ БАЙГАА ЭНЭ ТОГТОЛЦОО ХҮМҮҮСИЙГ ХАЛЖ ШУДАРГА ШҮҮХТЭЙ БОЛМООР БАЙНА ДАА....
    202.179.23.115
    Мэдэгдсэн Хариулах
  • dddd 2016-08-29 09:47:28
    Turiin ajliig tsalin golohgui setgeleesee hiih heregtei sh dee. Hymraliin ued hasah ni zu.
    203.91.115.35
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2016-08-28 14:51:05
    Шүүгчдэд цалингийн шаардлага байдаг юм уу бас...... Сая төгрөгийг тоож хардаггүй л улс шүү дээ
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2016-08-28 09:22:16
    Өндөр цалин авлаа гээд шударга байсан нь хаана байгаа юм бэ. Хасах хэрэгтэй
    112.72.12.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsalin  2016-08-27 10:42:26
    hasah heregtei. ed nar namd uilchilne uu gehees ard tumend uilchildeggui. tegeedch shine zaluu shuugch nariig ajiltai boloh heregtei bn. Nen yalanguya SB aimag ...
    59.153.113.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-08-26 22:02:32
    Буруулах хэрэгтэй шүү дээ би ч хуульч надаар шүүгч хийлгэ лдээ 800000 аар цалинжжад шүүгч хийнэ
    112.72.12.14
    Мэдэгдсэн Хариулах
  • мгл 2016-08-26 13:53:43
    Монголоо гэсэн сэтгэлгүй хүмүүс гэдэг нь л харагдаж байна. Сардаа 3 сая битгий хэл 300.000 төгрөгийн орлоготой олон айл өрх яаж амьдарч байгааг бодсон уу?
    202.126.91.96
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-08-26 11:46:32
    бууруул ичээч та нар боловсролтой ухамсартай л баймаар юм эдийн засаг хүнд байна ойлгооч та нар хар амиа л бодох юм та нар хүний муу үзэхээс өөр юу хийж чаддаг...
    43.242.243.220
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-26 10:38:52
    Хасах хэрэгтэй ш дээ, голоод байгаа бол больж бас болно
    202.179.25.228
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-08-26 10:05:52
    ene shuugchid bolimoor yumaa yu hiideg gej iim ih tsalin avdag yum hasaa
    202.9.40.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-08-26 09:58:07
    Shuugch naraa, Ta nar uls ornoo bodooch dee. Hyamralaa hamt daa tuulaach dee. Iim hund hetsuu ued uls ornoo geech dee. Yasan sonin urialga gargaj baina aa. ...
    202.179.31.71
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2016-08-26 08:31:36
    шүүгч үнэгүй хоол иддэггүй гэнэ үү цэцрлэгийн хүүхдэд үнэ төлж хоол иддэг цэцрлэг нь ч олдохгүй байхад юу хуцна вэ цалинг нь эмч багш нартай адилхан болго
    202.179.23.234
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2016-08-26 08:23:15
    gants shuugch bish olon gazariin alban haagchid hangamjgyi dee deerh tsaling buulgah ni zob tsalin nemeed hahuulaa abch l baigaa
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • rtr 2016-08-26 07:45:22
    ichij uxej dald oroosoi ed naraas iluu avilgald urtuugui sain xuulich nar olon bgaa daa
    202.55.180.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-26 07:19:35
    Шүүгч нарт Төрийн бусад өндөр албан тушаалтнууд шиг тусгай хангамж /унаа, утас, хоол гм/ байдаггүй байх, үнэгүй хоол идчих ч боломж байдаггүйг харгалзах л ёстой...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах