Тээврийн хэрэгслийн стандартад хяналт, шалгалт тавина
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн тухай хууль, Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийхээр болсон байна.

Улсын хэмжээнд 2016 оны наймдугаар сарын 29-өөс ирэх сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулах аж.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-11 07:39:19
    нэг бодлын их инээдтэйч юм шиг санагддаг болчихож
  • иргэн 2016-09-11 07:30:26
    төр мөнгөгүй болхоороо хэдэн машинуудруугаал дайрах юм да