С.Эрдэнэ: Би сүүлийн 26 жилийн улстөрийн амьд гэрч шүү
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Эдийн засгийн хямрал бодит утгаараа ороод ирлээ. Монгол Улсын нийт  ард иргэдийн 80 хувь нь өр зээлтэй, ААН-үүд шат дарааллан дампуурч байна. 2016 онд дөрвөн их наядын төсвийн алдагдал хүлээх гэж байна. Төсвийн тэн хагастай тэнцэх хэмжээтэй гэж хэлж болно. Том тоо. Өнгөрсөн жил нэг их наяд, энэ жилийнх огцом өсөлттэй төсвийн алдагдал бий болж байна. 2017 оноос гурван миллард гаруй долларын өр, зээл төлнө. Үүнийг яаж төлнэ гэж тооцоолж байна, Ерөнхий сайд аа. Оюутолгойн хоёр дахь санхүүжилт нэртэй луйварыг Ерөнхий сайлд Ч.Сайханбилэг Дубайд очиж хийхдээ “Доллар бууна аа” хэмээн хашгирч байсан. Хаана байна вэ. Сарын дотор доллар 10 гаруй хувиар өссөн.  Эдийн засгийн хямралтай байдлын гайг ард иргэд үүрч байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Их хэмжээний өр төлбөр төлөх цаг хугацаа хоног хоногоор ойртсоор байна. Манай Засгийн газраас гадаад өр төлбөрийг барагдуулахдаа аль болохоор валютын дотоод нөөцөд халдахгүйгээр өрийн бүтэцдээ өөрчлөлт оруулаад, хямд эх үүсвэрээр өрийг солих нөхцөл байдлыг судалж байна. Засгийн газар онцгой нөхцөл байдлын хөтөлбөр боловсруулна. Хөтөлбөрийн хүрээнд санхүү, төсвийн бодлогын хүрээнд арга хэмжээнүүд хэрэгжүүлнэ. Дотоод сахилга батаа сайжруулаад гадаад нэр хүндээр өсгөх арга хэмжээ авна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсыг үнэлж, сайжруулах  чиглэлээр тодорхой алхмуудыг хийхээр хөрөнгө оруулагчтай уулзаж санад бодлоо солилцож байна. Яамдуудад "Хоёроос гурван төслийг хэрэгжүүлээд үр дүн гаргасны дараа дараагийн төслүүдийг ярьж эхэл" гэсэн чиглэл өгсөн. Эдийн засагт өгөөжөө өгөх, нийгэмд шаардлагатай байгаа төслүүдийг хэрэгжүүл гэсэн.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өмнөх Засгийн газрын гаргасан алдаа өмнөх эрх барьж байсан намуудынхаа алдаах ярихад хэрээ хэрээнийхээ харыг гайхах юм болно. Оюутолгойтой холбоотой асуудлыг санаж байна. 2009 онд МАН, АН-ын хамтарсан Засгийн газар хувь нийлүүлэгчдийн нууц гэрээг байгуулаад энгийн хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж, давуу эрхийн хувьцааны 80 хувийн хувьцаанд манай Засгийн газар ямар нэг хариуцлага хүлээхгүй гэсэн гэрээ байгуулсан. Тэр гэрээг ил болгоход энгийн хувьцааны 34 хувийг нийт хувьцаанд шилжүүлэхэд 6 хувийг л манай улс эзэмшихээр байсан. Нэг бол маш том луйврын гэрээн сонгодог жишээ. Хадгаламж зээлийг хоршог хэдэн мянгаар нь дампууруулаад, нэг хүн гадаадад очиж казино тоглоод явж байсан. Энэ асуудал одоо хүртэл илрээгүй, ярихгүй юм. Ингээд яриад байвал өчнөөн юм байна. Би У.Хүрэлсүх сайдтай санал нэг байна. Эздийг нь гаргаад ир шалга. Хэдэн үеэр нь шалга. Өмнөх дөрөвхөн Ардчилсан нам ганцаараа дампууруулчихсан юм шиг юм яриад байх юм. 2012 онд АН Засгийн газар авахад түүхий эдийн ханш унасныг бүгд мэдэж байгаа. Яриад байвал зөндөө юм байна.  Би сүүлийн 26 жилийн улстөрийн амьд гэрч байна шүү.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Мөрийн хөтөлбөрт заасан зүйлүүдээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Гэхдээ бидэнд боломж байхгүй. Өмнөх Засгийн газрын алдаа гэж яриад байгаа “2012 оны Засгийн газар ажиллах гэсэн чинь гадаад дахь түүхий эдийн үнэ унасан учраас эдийн засаг хүндэрсэн” гэсэн. Тэр үед алт зэсний өндөр байсан бодлогыг тэр чигээр нь хэрэгжүүлсэн нь алдаа нь байсан. Бид өнгөрсөн Засгийн газрын алдааг давтахгүйн тулд эхлээд боломжоо бий болгоё. Эхний ээлжинд эдийн засгаа тогтворуулж, төрөлжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрөө эхлүүлэх, дэд бүтцээ сайжруулах ажлуудаа хийнэ. Эндээс гарсан үр дүнгээсээ хамааран нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж байгаа.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2016-11-28 07:12:14
    ЭНЭ ХУЛГАЙЧ ЯРИАД Л БАЙНА. ЭРДЭНЭТИЙН ХЭДЭН ХУВИЙН АВСАН БОЛ ... ХХБАНК БОЛ АН-ын УДИРДЛАГУУДЫН БАНК ЮМ.
    103.20.152.50
    Мэдэгдсэн Хариулах
  • ми 2016-08-26 18:46:38
    энэ эрдэнэ буруу газраа л суугаад байгаам да, уг нь өөр газар олон жилээр суух ёстой хулгайч
    103.26.195.126
    Мэдэгдсэн Хариулах
    • Би би 2016-08-29 05:56:59
      За боль доо. Харин ч ганцаараа идээгүй ганц хүн байх шүү. Олонтойгоо хувааж
      202.179.31.120
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-26 13:34:19
    erdeniin toosyg guvbul mun ch ih luivryn gerch bolno doo, uuruu dutahgyi luivar hiisen bolohoor gerch bish heregtneer tatagdah geed baih ni harin hetsyy
    98.169.180.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-26 11:05:17
    Ene S.Erdene geh metiin hyniig ih hurald gargaad baih yom , BGDyyregiinhen gej teneg garuud!!!
    91.193.45.7
    Мэдэгдсэн Хариулах
    • bgyynhon 2016-08-26 13:38:04
      yamarch songolt baigaagyi ym, man-aas devshsen amgalan gej yanhanaas aria dungyyr ni ene luivarchin baiv, ug ni hodood ni hemjeetei bol odoo tsadah bolson doo
      98.169.180.4
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-26 08:47:28
    Зүүдээ ярих гээд хулгайгаа гэж үг байдагдаа Зоригийн хэргийн амьд гэрч гээд хэлчих шиг л боллоо
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • baisan 2016-08-26 08:29:21
    AN+MAN-n zasgiin sangiin said baisan Erdenedat bugdiig medej baigaa ene hun arai tulhtai unen zoboor handah bailgui dee
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-26 06:25:42
    Энэ ч манай улсдаа бол Мехсикийн хар тамхичдын толгойлогч шиг дураараа дургидаг этгээд дээ, АН гэхээсээ илүү МАН-тай л илүү холбоотой байх
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Гочоо 2016-08-26 05:40:40
    26 жилд их ч олон хууль бус явдлын гэрч бас оролцогч байсан байх аа даа.
    202.9.40.59
    Мэдэгдсэн Хариулах
  • dddd 2016-08-26 05:31:28
    ooroo hun alsan amid gerch gevel unend niitsen
    114.160.116.247
    Мэдэгдсэн Хариулах