“Нэг өдрийн дайсан” УСК өнөөдрөөс театруудаар гарч эхэллээ
Сүүлийн жилүүд кино урлагт хүч сорьж, чамлахааргүй амжилттай яваа гэр бүлийн нэг бол "Доз" энтертайнмент студийн захирал жүжигчин найруулагч Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нар юм. Тэд жил бүр шинэ уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулздаг. Тэгвэл энэ удаад тэдний хүү Д.Эрдэнэбулган шинэ кино хийсэн байна.

“PLUS MOTION PICTURE”-ын хоёр дахь дэлгэцийн бүтээл “Нэг өдрийн дайсан” хэмээх адал явдалт, инээдмийн уран сайхны киногоо үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ. Тодруулбал “Нэг өдрийн дайсан” кино өнөөдрөөс бүх кино театруудаар гарч эхэлнэ.
 
“Нэг өдрийн дайсан” киноны гол дүрд жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн буюу Дооёо, залуу жүжигчин Т.Билэгжаргал, дуучин С.Хишигжаргал нар тогложээ.

Дашрамд сонирхуулахад, “ДОЗ” энтертайнментийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёо сүүлийн үед  кино найруулагчийн ажлыг илүүд үзэх болж гадаад оронд очин олон кино хийж үзэгчдэдээ амжилттай хүргэж байсан. Тэгвэл жүжигчин маань энэ удаад цоо  шинэ дүрээрээ үзэгчидтэйгээ уулзахаар болсон нь энэ юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.