Армян улс шударга бусаар ялагдсан бөхөд нөхөн медаль өгөхийг шаардлаа

Зуны олимпийн “Рио-2016” наадмын сонгомол барилдааны тэмцээний 66 кг-ын жингийн шувтаргын барилдаанд армяны бөх Мигран Арутюнан, сербийн бөх Довар Штефанек нар таарч сербийн бөх алтан медаль хүртсэн юм. Гэвч тухайн барилдааны шүүлтийг бөхийн мэргэжилтнүүд, хөгжөөн дэмжигчдийн зүгээс хурц шүүмжилж Армян улсад өөрийнх нь бөхийг шудрага бус шүүлтийн золиос болсон гэж дургүйцэж байв.

 “Тусгаар тогтносон Армян улс нь гурав дахь олимпийн аваргатай болсон юм, гэтэл улайм цайм шудрага бус шүүлтийн хор уршгаар манай бөх Мигран Арутюнан медалийн тавцангийн дээд шатан дээр гарч чадсангүй. Шүүгчид ялалтыг Сербийн бөхөд өгч гутамшигтай шийдвэр гаргасанд бид дургүйцэн бухимдаж байна. Иймд Армяны үндэсний олимпийн хорооноос шударга бусаар ялагдсан манай бөхөд алтан медаль нөхөн олгож шудрага ёсыг сэргээхийг шаардаж ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахад мэдэгдэл явуулсан.” гэж Армяны үндэсний олимпийн хорооны сайтад бичсэн бол “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны түшмэд гурав дахь удаагаа Мигран Арутюнан гарыг өргөхгүй байх байдалд шүүгчдийг оруулаад байна. Шудрага бус шүүлтийн тухай ярих нь илүүц юм, загас толгойноосоо өтөнд идүүлдэг гэдэг цэцэн хэллэг үнэн бололтой.” гэж Армяны бөхийн холбоо сайтдаа дургүйцлээ илэрхийлсэн байна.

Олимпийн мөнгөн медальт Мигран Арутюнан мөн мэдэгдэл хийж “Рио хүрэх замд надад олон удаа шудрага бус хандахад би бүгдийг тэвчсээр ирсэн. Гэвч олимпийн дэвжээн дээр миний тэмцэн байж авсан алтан медалийг дахиад луйвардчихлаа. Бөхийн ертөнцөд Армян улс нөлөө алга, Серб гэх зэрэг бусад орны бөхийн түшмэд бүх асуудлыг дураараа шийдвэрлэж байна. Би сербийн бөх Давор Штефанекийг буруутгахгүй, тэр сайн бөх, миний довтолгоог сайн хамгаалсан. Тэрбээр олимпийн алтан медалиа харах бүртээ намайг дурсан санаж байх байх. Уг нь тэр алтан медаль минийх байсан юм, шүүгчид шудрага бус шүүлт хийсэнд би голдоо хүртэл гомдож байна, тэр гомдол насан туршид намайг зовоох байх.” гэж өгүүлжээ.

Шударга бус шүүлтийн золиос болсон Мигран Арутюнаныг дэмжих хөдөлгөөн Армян улс даяар өрнөж түүнийг дэмжиж ОУОХ, ДБНХ-нд хандсан өргөдөлд тус улсад 7 хоногийн дотор 35 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна.

Д.Өлгийсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-26 12:17:00
    Ингэж л тэмцдэг дуугардаг юм байна шүү дээ. гэтэл манайханы байж байгаа царайг харчихаарай
  • Зочин 2016-08-26 02:58:43
    Жү-дочид ингэж гоншигнодоггүй л юм даа, дүрмийг нь болосронгуй болгохгүй бол чөлөөт бөх явахгүй нь дээ, шүүгчийн шийдвэрийг үг дуугүй дагадаг л байх хэрэгтэй дэ...
  • zochin 2016-08-26 02:55:52
    MANAIKH CH GESEN GOMDOL GARGAMAAR YUMAA
  • cchingisees damjuulav 2016-08-26 02:52:50
    rio d olimp boloogui gej tuuhend bichuuleh tsag mongolchud bidend irnee irne