Буддын шашны соёлын өв сүйрэв

Италийн төв хэсэгт өнгөрөгч лхагва гарагийн үүрээр 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас уулсын жижиг хотын тэн хагас нь сүйрсэн тухай мэдээллийг бид өмнөх дугаартаа хүргэсэн.
 
Тэгвэл үүнээс ч илүү хүчтэй газар хөдлөлт Мьянмарт болжээ. Италид болсон газар хөдлөлт орон нутгийн цагаар шөнө дунд буюу 03:30 цагийн үед болсон бол Мьянмарт эл өдрийн үдэш 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
 
Тус улсын хамгийн том хот Янгоноос 500 орчим км зайтай газарт газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн гүн нь 84 км байжээ.
 
Байгалийн энэхүү гамшигт үзэгддийн улмаас дэлхий дахинаа алдартай Буддын шашны соёлын өв байрлах Паган хот ихээхэн хохирол амссан байна. Жуулчид олноороо очдог Паган хотын хэдэн зууны түүхтэй Буддын сүмүүд газар хөдлөлтийн улмаас эвдэрч гэмтсэн байна.
 
Тус хотод нүүрлэсэн хохирол аялал жуулчлалын салбарт нөлөөлөх хэмжээнд очсон гэдгийг ч холбогдох байгууллагаас мэдээлжээ. Газар хөдлөлтийн голомт Мьянмарын төв хэсэгт байжээ.
 
Энэ үеэр гурван хүн амиа алдаж, байшин барилга нурж сүйдсэн байна. Газар хөдлөлтийн голомтоос 30 км зайд орших Паган хотод 3000 орчим буддын сүм, хөшөө дурсгалууд байдаг бөгөөд дэлхий дахинаа Буддын шашны өв соёлоороо алдаршжээ.
 
Тэгвэл энэ удаагийн газар хөдлөлтөөр 185 Буддын сүм нурж, эвдэрсэн байна. Тэдний дунд 12 дугаар зууны үед баригдсан, уран зургаараа алдартай Суламани сүм байсан бөгөөд сүмийн барилгын орой нурж, нуралт үүсч, дахин жуулчид хүлээн авахааргүй болж хаалгаа барихад хүрчээ. Сүм Паган хотын баруун өмнөд хэсэгт байрладаг, жуулчдын хамгийн их зорин очдог газрын нэг аж. Сүмийн барилга 12 дугаар зууны үе буюу 1183 онд Нарапатиситу хааны зарлигаар сүндэрлэж байжээ.
 
Гэвч 1975 онд болсон газар хөдлөлтийн дараа дахин сэргээн босгосон байдаг. Сүмийн дотор талын тоосго, чулуу дээр гайхалтай уран зургууд дүрслэгдсэн байдаг ажээ. Суламани сүмийг 1994 онд дахин барьж байжээ.
 
Газар хөдлөлтийн дараах сүмийн нөхцөл байдлыг орон нутгийн нэгэн дэлгүүрийн худалдагч залуу “Сүм тэр чигтэй чичрэн хөдөлж, тоос агаарт босч байсан. Газар хөдлөлт болох үед сүмийн дотор талд жуулчид байсан. Тэд тусламж гуйн орилж, сүмийг орхин зугтааж байлаа. Бидний итгэж сүслэн биширдэг буддын шашны сүм нурчихлаа. Харамссандаа хэлэх үг ч олдохгүй байна” гэж ярьжээ.
 
Мьянмарын Засгийн газар Паганы өвийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байсан билээ. Харин байгалийн гамшигт үзэгдлийн дараа сүмийг сэргээн засварлах шаардлага тулгарсны зэрэгцээ, аялал жуулчлалын салбарт нөлөөлж болзошгүй байна.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-26 01:54:08
    Эрдэнэт хүний амь сүйдээгүй бол хуучин сүм ч яамай, ер нь үеэ өнгөрөөсөн бол газар хөдөлсөн хөдлөөгүй нурна шүүдээ, мөнх юм гэж юу байхав
    •  2016-08-27 02:32:06
      202.179.2.70 христийн сүм сүйрсэн бол чи ямар их гаслах бол