Тэр бол олимпийн медальтан бас баатар
Рио 2016 олимпийн наадам өндөрлөөд хэд хонож байна. Гэсэн хэдий ч  харуусал төрүүлсэн үйл  явдлууд санаанаас гарахгүй байсаар л байна. Үнэндээ алс холын Өмнөд Америк тивийн Бразил улсын  Рио хотын дэвжээ манай Монголчуудад дэндүү хатуу байсан гэдэгтэй хүн бүр санаа нийлэх бизээ. Олимпийн наадмын эхний өдрүүдэд явагдсан жүдо бөхийн тэмцээний үеэр Д.Сумъяагийн алтан медалийн төлөөх будлиантай барилдааны  төгсгөлд эзэн орны бөх ялалтыг авсан, Л.Отгонбаатарын  хүрэл медалийн төлөөх барилдаанд мөрөндөө бэртэл авч, Бразилийн эмнэлэгт хагалгаанд орсон, Н.Түвшинбаяр аваргын  эхний тойргийн барилдаандаа  тун эргэлзэхүйц нэг оноо алдаж ялагдсан барилдаан, мөн ширэн бээлийтнүүдийн хувьд ч Риогийн рингэнд илт илүүрхэн тулалдсан ч яагаад ч юм өрсөлдөгч талд нь ялалт өгч байсан хэд хэдэн тохиолдлууд гарсан. 

Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө гурван үе илт илүүрхэн тулалдсан ч  Францын боксчин эцсийн мөчид ялалт авсан үйл явдал. Таеквондогийн төрлөөр анх удаа олимпийн наадмын эрх авч оролцсон Тэмүүжин шөвгийн наймд  дэлхийн аварга Испани залуу Гонзурассыг тоглолтын агуулгаараа бол илт илүүрхэн хожсон Харамсалтай нь манай тамирчин  картаа хураалгачихсан  болохоор заргалдаж бичлэг үзэх боломжгүй болоод шүүгчид гурван онооны болоод нэг оноог нь өгөөгүй гэх зэрэг олон харуусал тээсэн үйл явдлууд болсон.

Мэдээж хэрэг дээр дурдсан үйл явдлуудаас хамгийн онцлог олимпийн наадмын медалиа атгаад алдсан явдал юм. Тодруулбал олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр Монгол тамирчдынхаа сүүлийг мушгин, дэвжээнд гарч барилдсан  дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Г.Мандахнаран бөхийн чөлөөт барилдааны 65  кг-д хүч үзэн хүрэл медалийн төлөөх барилдаанд тун харамсалтай байдлаар ялалтаа өрсөлдөгчдөө булаалгасан. Манай бөхийн хувьд энэ өдөр тун ч одтой, урамтай, шийдэмгий хийгүй барилдааныг үзүүлж, дэлхийн хамгийн шилдэг бөхчүүд шигшэгдэн орослцсон тэр энэ гэж онцлохын аргагүй өрсөлдөөн ихтэй 65 кг-д илүүрхэж байлаа. Манай бөх энэ өдөр олимпийн наадмын аварга болсон  ОХУ-ын бөх Сослан Рамоновт 7:4 онооны харьцаатай дийлдсэн.  С.Романовын хувьд энэ өдөр түүнийг зогсоох бөх байхгүй байсан бөгөөд хамгийн ойр онооны харьцаатай ялагдсан нь манай Г.Мандахнаран байв. Бусад бүх өрсөлдөгчөө онооны хол зөрүүгээр заримыг нь цэвэр ялж байлаа.



Харин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд мөн л өрсөлдөгчөө илүүрхэн 7:6 харьцаатай ялалтыг байгуулсан ч сүүлийн таван секунд илт хамгаалсан барилдаан хийснийхээ төлөө торгуулж, өрсөлдөгчдөө цаг дууссан хойно нэг оноо алдсанаар Узбекстан улсын бөх Наврузов энэ удаагийн олимпийн наадмын хүрэл медалийг хүртсэн. Үнэн хэрэгтээ цаг дууссан байхад оноо өгдөггүй гэдгийг чөлөөт бөхийн  дүрэм мэддэг бүх хүмүүс хэлж байсан. Улмаар манай дасгалжуулагч болоод тамирчин энэхүү ялагдлаа үл хүлээн зөвшөөрч, дэвжээн дээр хувцасаа тайлан шидэлж, эсэргүүцсэн ч тусыг олоогүй. Харин Г.Мандахнаран ялагдлаа зөвшөөрөлгүй дэвжээнээс буусан билээ. Ийнхүү  хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл олимпийн наадмын медалиас атгаад алдсан Г.Мандахнаранг өнөөдөр эх орон нь, ард түмэн нь олимпийн медальтан хэмээн үнэлж, хүндэлж, түүгээр бахархаж байна.  Тэр бол олимпийн медальтан төдийгүй баатар юм. 



Тэр өнөөдөр өглөө  эх орондоо хүрэлцэн ирсэн. Аргагүй л спортын хүний сэтгэлзүйг гаргаж, том ялагдлын дараа гуньж гутрах биш, инээмсэглэл тодруулсаар өөрийг нь тосон хүлээсэн хүмүүстэй уулзсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-27 10:24:34
    Нүдний булай бусад шалны алчууруудаасаа арай дээр ямар алтын төлөө барилдсан биш гадныхан мөнгө хүрэлд баярлаад байгаа нь бараг харагдаагүй тэгээд зугатсан шдээ...
  • zochin 2016-08-27 06:59:36
    Ene zaluugiin buruu gej yu bhav2bagshiinhan buruu hamgaal barild gehgui bayrlaj hoortsgolood yu bolov shuugchiin zov torgoh n.
  • hhh 2016-08-27 02:32:23
    naad mandahnarand cini sumiin nachnii byr baihgui nuhur bga uma.tiim baij yasan ih shunaltai nuhur be.eh ornii ner tur horlood shan oroltsood eh ornii ner garga...
  • Бат 2016-08-26 21:56:24
    Нөгөө бидний ардчилал гэдэг сайхан зүүд тэнд мөн л харагдсаар ялагдсан ч гэсэн соелтой бай
  • Онигоо онигоо 2016-08-26 17:52:55
    Тэнэг залуу, алиагаа алдаад уйлаад сууж байсан. Монголын нэр гутаасан дурак.
  • Батаа 2016-08-26 14:19:16
    Тэнэг толгой бна лаа
  • ama 2016-08-26 13:36:44
    Mandahnar bol hulchgar,...tamirchnii shinjgui,ylagddag bol tamirchin boloh Hereggui
  • зочин 2016-08-26 11:55:16
    япон хятад тамирчид ямар сайхан даруу байна үлгэр жишээ ав энэ бол бүх тамирчдад том сургамж сэтгэл зүй хандлага ухамсараа өөрчил
  • ялалт  2016-08-26 08:32:19
    Японы жудочийн хэлсэн: Өмнө минь ялагдсан хүн зогсч байхад би яаж баярлах вэ гэдэг үг их үнэтэй санагдсан...
  • иргэн 2016-08-26 06:56:02
    баянмөнх ,мөнхбат,дамдин,ойдов гээд манай хууччуулын бичлэгийг үзүүлээч ямар сайхан биеэ авч явж монголын далбааг мандуулж байсныг харуулаач
  • ЧИН ҮНЭН 2016-08-26 06:13:25
    МАНАЙ АЛТАН ҮЕИЙН БӨХЧҮҮД МОНГОЛ ХҮНИЙ ЗАНГААРАА МӨН Ч ДАРУУХАН, ИТГЭЛТЭЙ БАЙЖ ДЭЭ, ОДООГИЙН ХҮМҮҮС ЭВДЭРСНИЙ НЭГ ЖИШЭЭ ЮМ ДАА
  • ЗОЧИН 2016-08-26 05:29:06
    БАРИЛДААНЫ ЦАГ ДУУСААГҮЙ БАЙХАД ЗУГТДАГ БӨХ БАЙХ УУ? ЗУГТСАН БӨХИЙГ ТОРГОХ НЬ ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ. ӨРСӨЛДӨГЧӨӨ БАРИАД 8 СЕКУНД ТЭСЭХЭД Л ХҮРЭЛ МЕДАЛЬ КАРМАНД БАЙЛАА...
  • Buruu bishuu 2016-08-26 04:09:33
    10 sekund toirch zugtsan shuug ch onoo zaaj baih yed 5 sekund haragdaj bna bichlegees. Jishee ni Armenii buh ilt shuugchiin buruugaas altaa mungu bolgoson bna
  • Зочин 2016-08-26 02:43:13
    Мандахнаран үнэхээр сайн бөх, Оросын бөхтэй хамгийн сайн барилдсан, аз л дутлаа, шүүгчийн сануулгыг ойшоохгүй байгаад дургүйг нь хүргэсэн дээ
  • huu 2016-08-26 01:40:05
    mandahnaran ch yaahav ooroosoo bolson,hohirogch ni muu tsogoo holboo 2 l yum bish uu, ene huuhdiig medal avah hemjeend beltgeed bdgui
  • Зочин 2016-08-26 01:25:06
    Энэ хүүг нэмж дарамтлаад яахав дээ өөрөөсөө болж медалиа алдсан үүнээс илүү том шийтгэл гэж юу байхав, бусдад сургамжтай л юм, шүүгч цаг дуусахаас өмнө торгосон...
  • Nuguu untsguus 2016-08-26 01:22:16
    hervee gadaadiin buh onoo iluu devjee toirch zugtaasan bol torgoh ni zuvl geh baisan baihdaa Ilt devjee toirch zugtaasan bna lee 1 onoogoor torgohod boloh bishu...
  • Төрөө 2016-08-26 01:20:41
    Ажлаа дуусгалдаа. 3 секунд ч гэсэн хуацаа. Цаг дуусаагүй байхад юун маягтай юм.Ажлаа төгс хийж дуусгаж байхыг л санууллаа шүү дээ. Дэлхий ийм зарчимч. Манайхны ...
  • 56465416,5761 2016-08-26 01:15:15
    Өөрийх нь буруу. Биеэ барьж чадаагүй хэт шунасан нь ийм байдалд хүргэсэн шүү дээ. Даруухан байж сурах хэрэгтэй. Хэт шуналтай нөхөр байна. өөрөөсөө буруугаа хайж...