Их спортод улстөржилт бус ШИНЭЧЛЭЛ хэрэгтэй

Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадам өндөрлөөд тав хонож байна. Дэлхийд алдраа дуурсгасан тамирчид нутаг нутгийн зүг мордож, эх орон нь амжилт гаргасан хүү, охиноо алга дэлгэн хүлээн авч хүндэтгэл үзүүлж буй энэ цаг үед Монгол Улсын тухайд алдаа, оноогоо хэлэлцэх ёстой санагдана.
 
Олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хуртсэн нь их юм гээд баг тамирчдад хариуцлага тооцохгүй өнгөрч болохгүй. Монголын төр олимпод оролцсон баг тамирчдыг чадлаараа дэмжсэн. Их спортод зөвхөн жүдо, чөлөөт, буудлага, бокс гэсэн дөрөвхөн төрөл байдаг юм шиг л байгаа жаахан төсвийнхөө 80 хувийг тэдний бэлтгэл сургуулилтад зарцуулж, боломжтой бүхий л улс оронд бэлтгэл сургуулилтыг нь хийлгэсэн.
 
Хамгийн сүүлд Рио явахдаа хүртэл тусгай тогоочтой явж, олимпийн хотхонд бэлтгэлд гарч, тэдний үйлчилгээнд зориулж автобус хүртэл захиалсан гэнэ лээ. Бусад спортын төрлийн тухайд ийм хангамж эдэлдэг гэж дуулдаагүй. Ингэж хэлэхээр дэлхийн улс орнуудын дэргэд монголчууд инээдтэй л гэх байх. Бэлтгэл сургуулилтын нөхцлийн тухайд тиймхэн байж мэдэх ч заалны спортын хувьд хурдныхан шиг элдэв техник хэрэгсэл, бэлтгэлийн талбай шаардлагатай байдаггүй юм билээ. Заал, дэвжээ байхад л болоод явчихдаг аж.
 
Цана тэшүүрийнхэн шиг дун өвлийн хүйтнээр хөндийн жаварт иртүүзнээс өөр өмсгөлгүй бэлтгэл хийж, уралддаг бол аваргууд яах бол. Харин тэдэнд тэр бүр гадагшаа явж бэлтгэл хийх мөнгө олдоггүй, талбайн гадна талд үлдсээр ирсэн байдаг.
 
Ирэх өвөл Азийн тоглолт болно, 2018 онд өвлийн олимп болно. Цана тэшүүрийнхэн мөнөөх л Туул голоо тойрч цардмал зам дээр гүйсэн хэвээр. Эдүгээ улсын данс улайсан нөхцөлд тэдний бэлтгэл сургуулилт цааш яаж үргэлжлэхийг бурхан л мэдэх хэрэг байх. Өвлийн спортын битүү дээвэртэй ордонтой болох асуудал ирэх дөрвөн жилд лав лөөлөө болж байгаа сурагтай. Ирэх арваннэгдүгээр сараас дэлхийн цомын төлөөх цуврал тэмцээнүүд зохион байгуулагдана. Эрх биш яаж ийж байгаад нэгд нь ч болов явуулах л байх.
 
Харин дээр дурдсан дөрвөн төрлийн хувьд дэлхийн хэмжээнд зохион байгуулагдсаар ирсэн уралдаан тэмцээнд явсаар оролцсоор ирсэн. Аваргууд ч төрж байсныг үгүйсгэх аргагүй. Олимпийн эрхийн төлөөх цуврал тэмцээнд оролцож эрхээ авах нь зүй ёсных хэдий ч олимпийн дэвжээнээ аваргын титмээ хамгаалж чадсангүй шүү дээ. Бөхийн орон хэмээгддэг атлаа Африкийн бөхийн мэхний аяст хөтлөгдөж байгаа хүнийг үндэсний шигшээ багийн тамирчин гэж хэлэхэд даанч харамсмаар санагдсаныг нуух юун.
 
Дөрвөн удаа хөлдөө оруулж, алдчихаад ялагдаж байгаа тамирчинд байдгаа барьж, амжилт хүсч байсандаа уур хүрч сууна. Яах ч аргагүй нөхцлөөс ялагдаж буйг нь ойлгож хүлээж авах чадал монголчуудад бий. Түүнтэй ижил эрдэж бардаад ялагдаж буй тамирчинд хатуу
сануулга өгөх эрх нь ч бас байх ёстой.
 
Үнэнийгхэлэхэд, Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид хийгээддасгалжуулагч нарын байгаа байдал нэг биш ээ. Спорт мэдэхгүй, спортоор хичээллэдэггүй хөндлөнгийн хүмүүст ингэж л харагдаж байна. Спортын шинжлэх ухаан өдрөөс өдөрт хөгжиж буй энэ цаг үеийн хаагуур манай тамирчид явдаг юм бол. Гартаа, цээжиндээ бяртай бол хол явдаг байсан тэр үе эдүгээ хоцрогдсоныг дасгалжуулагч нар мэдэхгүй байна үгүй байлтай. Бярны цаана тархи нь сийрэг байж гэмээнэ амжилтад хүрдгийг дэлхийн олон тамирчин амжилтаараа бидэнд харуулсан, барилдаанаараа ч нотолсон. Энэ нь мэдээж тактик. Харин монголчуудад тактик алга. Дасгалжуулагч нар нь арай тактик хэрэггүй, бяраа гарга гэдэг юм биш байгаа.
 
Нэгэн цагт бид Хятад, Солонгос, Японыг өвс идэж ус уудаг малтай жишдэг байлаа. Одоо эдгээр орны тамирчид дэлхийг амжилтаараа дагуулах боллоо. Тэдний амжилтад нууцсаад байх зүйл үгүй. Ердөө хувь хүний хичээл зүтгэл, сахилга бат, сэтгэлийн тэнхээ.
 
Дээр нь багш дасгалжуулагч нар нь спортын шинжлэх ухааны ололт бүрийг нутагшуулж, өөрийн болгож чадаж буй байдал. Тамирчин, дасгалжуулагч хоёрын өөрийн болгох ёстой эдгээр хичээлийг үл тоосны гайг Риогийн олимп харууллаа.
 
Шулуухан хэлэхэд, эдүгээ ажиллаж байгаа шигшээ багийн дасгалжуулагч нарын хэд нь номын дуу сонссон, мэргэжлийн дипломтой вэ гэх тухайд эргэж харах цаг болж. О.Балжинням аварга, З.Дүвчин нарын тухайд өөрсдөө нэгэн цагт барилдаж явсан болохоос хүний биеийн бүтцийг нарийн судалж, спортын шинжлэх ухааны ололтыг монгол хүний, монгол тамирчны биеийн онцлогт хэрхэн нөлөөлж болохыг мэдэх дасгалжуулагч нар мөн эсэх нь эргэлзээтэй.
 
Нөгөөтэйгүүр, энэ салбарын гал тогоог алсын зайнаас улстөрчид удирдаад ирэхээр юу болдгийг нь бид харж сууна. Төр солигдох бүрийд эрх барьж буй нам нь өөрийн хүнээ спортын салбарт тавьдаг. Өнөөх нь ирсэн даруйдаа өөрийн хумүүсээр баг бүрдүүлж бужигнуулдаг нь нууц биш.
 
Риогийн олимпийн наадам эхлэхэд хэдхэн cap дутуу байхад Спорт хөгжлийн төвийн даргаар Д.Жаргалсайхан гэх нөхрийг МАХН зүтгүүлсээр байгаад тавьсан. Өнөөх нь тамирчдын бэлтгэл сургуулилтад анхаарал хандуулахын оронд газар, хэлтсийн дарга нараа сольж, өөрөө боломж олдсон дээр нь гэсэн шиг дэлхийгээр хэссээр таарсан. Хамгийн сүүлд яав, мордохын хазгай гэгчээр олимпод оролцох тамирчдын авч явах чемодан дээр ажиллаж, багагүй мөнгө дундаас нь унагаж хөгөө хөлдөө чирсэн. Хийсэн хэргээ шигшээ багийн албаны дарга руугаа чихэж орхисон байналээ, Facebook хуудсаараа дамжуулаад.
 
Ер нь тэгээд дэлхийн чанартай томоохон тэмцээн хаана болно тэнд Хөгжлийн төвийн ажилтан албан хаагчид онц ач холбогдолгүй мөртөө тамирчдын суганд хавчуулагдаад очсон байдгаа өнөөдрөөс болих хэрэгтэй. Тэдний ниссэн онгоцны зардал, буудлын мөнгийг бусдад нь өгье л дөө. Тамирчид ингэж гомдол мэдүүлж байхыг олонтоо сонссон хүний хувьд агентлагийн шинэ удирдлагууд онцгой анхаарах биз ээ. Энэ бол улстөрийн албан тушаалтнууд спортын салбарт шургасны гай.
 
Тэгээд ч мэргэжшйн, мэргэшсэн боловсон хүчин шаарддаг энэ салбарт улс төрийн намууд, улс төрчид хуруу дүрэх нь илүүц юм. Алдааг нь нам хүлээхгүй, тамирчид буруудаад үлддэг гэдгийг хаа хаанаа ухаарах цаг болжээ.
 
Бас нэг хөндөх сэдэв бол тамирчны сонгон шалгаруулалт. Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтад сүүлийн жилүүдэд улс төрчид ямар нэг байдлаар нөлөөлсөөр ирсэн гэж дуулддаг. Монголын нэрийг дэлхийд гаргах тамирчин, тэднийг дасгалжуулах багш, дасгалжуулагч нарыг сонгон шалгаруулахад нутаг нуга, танил тал ерөөсөө хамаа байхгүй. Хэн чадаж байна, хэн амжилт гаргах магадлал өндөр байна, тийм тамирчныг, мэргэжлийн, мэргэшсэн багш, дасгалжуулагчийг сонгох ёстой болов уу.

Риогийн олимпод ч шигшээ багийн алба алдаа гаргасан Бид бус холбоо нь тамирчдаа сонгоод саналаа ирүүлдэг юм хэмээн өөрсдийгөө өмөөрөх л байх. Юун төлөө шигшээ багийн алба гэж байгаа билээ, тамирчин нэг бүрийн амжилтад судалгаа хийж, амжилт нь ахиж явааг сонгох учиртай бус уу.
 
Олимпийн үеэр жүдо гэхэд л Д.Амартүвшин, чөлөөт бөхийн төрөлд Д.Орхоны оронд С.Цэрэнчимэдийг явуулдаг байж хэмээн өнөөдөр амаа барьцгааж сууна. Энэ бүхэн миний дээр өгүүлсэн тамирчдын сонгон шалгаруулалт но-той явж ирсний жишээ юм.
 
Эцэст нь хэлэхэд, их спортод яалт ч үгүй өөрчлөлт хэрэгтэй байна. Тэрхүү өөрчлөлтийг шинээр байгуулагдсан агентлагийн дарга Ц.Шаравжамц хийх биз ээ. Туршлагагүй хэмээцгээн өө хайх л юм. Тэр залуу хүн. Цагтаа спортод сэтгэл оюунаа зориулж явсан хүнийхээ хувьд хэдийнэ салбарынхаа хөгжлийн загвар, чиг хандлагыг тодорхойлсон нь дамжиггүй. Түүний хэр ажиллаж буйг ирэх өвлийн Азийн тоглолт, 2018 оны Пинчёний өюшйн олимп тэртээ тэргүй харуулна шүү дээ.


Монголын мэдээ
Ч.Чулуун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хариулт 2016-08-26 14:58:37
    Хувь хүний хичээл зүтгэл, сахилга бат, сэтгэлийн тэнхээ. Дүрмээ зөрчиж минутаа дуусгахгүй харайж байгаа нь тамирчны сахилга бат байхгүйг харуулж байна
  • жирийн иргэн 2016-08-26 04:41:29
    шигшээ багтаа цус сэлбэлтийг зөв хийх, дасгалжуулагчдыг нь солих цаг нь болжээ. Олимп, дэлхийн медальтнуудад сар бүр өгдөг олон сая төгрөгний цалин илүүдэж байн...
  • зочин 2016-08-26 02:43:39
    тамирчин гэдэг төрөлхөөсөө заяадаг. дасгалжуулагч ч гэсэн ижил. гаргасан өчүүхэн амжилтандаа эрдээд байна манай тамирчид. толгой муутай юм даа.
  • Зочин 2016-08-26 02:01:46
    Шигшээ баг, дасгалжуулагчдыг залуучуудаар сайн сэлбэх хэрэгтэй, гуч гараад амжилт гаргах тамирчид бол дэлхийд цөөхөн шүүдээ
  • Shinechleliig demjigch 2016-08-26 01:51:02
    Mash tom shinechlel hiih heregtei. Delhiin avarga bolsonch songon shalgaruulj Olimpod yavuuldag togtoltsoo bii bolgoh. Dasgaljuulagch nariig bih 100 huvi soli