Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт: "Халуун сэтгэл in Japan " ТББ-ын санаачлагаар хэрэгжиж буй "МиГэн" буюу эрүүл мэндийн тоног төхөөрөмж хандивлах төслийн хүрээнд MK-02GX маркын судас тодруулагч аппарат хандивлах хэвлэлийн бага хурал болно. Нийт 40 эмнэлгүүдийн төлөөллүүдэд гардуулж өгнө. Хаяг: ШУТИС-Төв номын сан

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: "Хичээлийн шинэ жил" эхлэх гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хаяг: Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоот өрөөнд

14:00 цагт: СХД-ийн 17-р хорооны "Санхум" өрхийн эрүүл мэндийн төв Гэдэсний халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулна. Байршил: СХД-ийн 17-р хороо /32-р байрны хойд талд/
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.