МАН-ын тодотгосон төсөв АН-ынханд таалагдахгүй байна гэв үү
    УИХ-ын  ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил болохыг онцоллоо. Тиймээс нэн тэргүүнд төсвийн зарлагын шинэчлэлийг эхлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах, зардал, үр өгөөжийн зохистой харьцааг хангах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн тусгай шаардлагыг ханган биелүүлэх, эдийн засагт үзүүлэх өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн өрийн удирдлагын стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд 2017 оны болон дунд хугацааны төсвийн баримт бичгүүдийн бодлогын зөв шийдэл шийдвэрлэх үүрэгтэй болохыг УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганы үйл ажиллагааг нээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Харин Сангийн сайд Б. Чойжилсүрэн “Би Сангийн сайдын ажлыг аваад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нөхцөл байдал хэт хүнд байна. Улсын төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн алдагдлыг 18.2 хувьтай оруулж ирж байна. Ер нь эдийн засгийн бүтцийг эргэж харахаас өөр аргагүй болжээ. Нийгмийн хэрэглээ өндөр, олж байгаа орлого нь хүрэхгүй байгаа учраас эдийн засгийн бүтцийг цогцоор нь эргэж харах шаардлага тулгарч байна. Хэд хэдэн үе шаттай арга хэмжээг авна. Тэрний эхнийх нь төсвийн бодлого Төсвийн тодотгол дээр 2016 оны тухайд зардлыг сүртэй бууруулж чадаагүй. Ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөгийн зардал бууж байгаа. Хамгийн эхний том төлбөр нь 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх шаардлагатай. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газарт үүнийг төлөх мөнгө байхгүй.” гэлээ.

          Ийнхүү улсын  эдийн засаг сэхээнд орчихсон байгааг тэд хэллээ. Эдийн засагчид ч энэ тухай сануулж байна.
Харин өнгөрсөн дөрвөн жил төр барьсан АН-ынхан хямралын талаар болон төсвийн тодотголын талаар юу гэв.  Тэд “Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна” хэмээн ҮЗХ-ны хуралдаанаа хүртэл хойшлуулсан.

     Тэгвэл төсвийн зардал хэмнэх тооцооны талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төсөв алдагдалтай байгаа нь ойлгомжтой. Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн уналт дөрвөн жил үргэлжилсэн нь үнэн. Эдийн засгийн хүндрэл бол АН-ын, МАН-ын гэж байхгүй, ард түмний эрх ашигтай холбоотой зүйл. Тиймээс үүнд улстөржиж, намынхаа явцуу эрх ашгийг бодооч гэдгийг би байнга хэлж байгаа. Өнөөдрийн орж ирж байгаа төсөв бол дэндүү хариуцлагагүй байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төсвийн алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг бол дэндүү хариуцлагагүй үйлдэл. Та бүхэн хараарай. Орж ирсэн төсөв зөвхөн иргэдийн цалин, тэтгэмж, шимтгэл, эзэмшиж байгаа хөрөнгөтэй холбоотой бүх зүйлээс татвар авна гэж байгаа. Энэ бол туйлын хариуцлагагүй бөгөөд харгис үйлдэл болж байна. Ард түмнийг ингэж хуурч болохгүй. Сангийн сайд улстөржих хэрэггүй, Тэгж ярих юм бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН ч бидэнтэй хамтарч, Засгийн газар барьсан. Нөхцөл байдал ийм байсныг бүгдээрээ сайн мэдэж байгаа” гэлээ.

     Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН маш хатуу бодлого хэрэгжүүлж байна. Монголбанк бодлогын хүүгээ нэмж 15 хувь болгосон. Ингэснээр зах зээл дээр байгаа бэлэн мөнгийг татах, мөнгөгүйжүүлэх бодлого явуулж байна гэсэн үг. Монголбанк ийм хатуу бодлого явуулах тохиолдолд Сангийн яам зөөлөн бодлого явуулах ёстой. Гэтэл Сангийн яамнаас оруулж ирж байгаа төсвийн тодотгол нь татвар нэмэгдүүлж, зардлыг танах маягаар иргэдийн халаасанд байгаа мөнгийг татаж байна. Хоёр том институци нь зах зээл дээрх бэлэн мөнгийг татах үйл ажиллагаа явуулахаар эдийн засаг хумигдаж, иргэдийн худалдан авах чадвар багасна.

      Нөгөө талаар дээр үйл явц АН эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн гэх хар пи-арын бодлого явагдаж байна. Үүний үр дүнд эдийн засгийн өсгөсөн тухай ярьж Ерөнхийлөгчийн сонгуульд орох зорилго агуулж байна. Ард түмний амьдралаас дэнчин тавьж ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байна” гэлээ.

Ийнхүү МАН-ынхны  тодотгосон төсвийг АН-ынхан таалсангүй.


 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2016-08-27 09:35:52
    AN iin buruu bodlogos bolood 4 jild hymarsan gevel hudlaa. MAN iin ch buruu baigaa. Zes iin une joohod osohod hen halamjiig oogshuullee. AN urgeljluulsen
  • гомбоо 2016-08-27 08:13:18
    МАН- бол мангас шүү дээ. Сэхээтэнүүдээ большвикуудын үгэнд орж хядна. Ард түмнийг бодохгүй. Доллар авах эрхгүй 70 жил болгосон л улс шүү дээ.
  • Батаа 2016-08-26 21:53:49
    Өөр яах гэж бүү хуц танаж болох бүх зүйлээ тана тэгээд эрүүлжүүл
  • Өнөрөө 2016-08-26 04:20:54
    МАН АН-д таалагдах ёстой юу. 4 жилийн өмнө төр барих гэж байхдаа төрийн албан хаагч бүрийг халаад бүтэхгүй бүтэхгүй юм амлаад ямар өндөр хаазтай байлаа.
  • зочин 2016-08-26 02:46:58
    ардчилсан намынханд заавал таалагдах ёстой юу. өөрсдөө засаг барьж байхдаа улс орноо хорлосон хүмүүсийг шалгаж шийтгэ.
    • Зочин 2016-09-01 04:44:44
      АН үед цалин бууруулж, татвар нэмээгүй тухайн хүнд үеэ давж гарсан юм.Бонд босгож, зээл авна гэдэг бас чадвар юм шүү,үр дүн нь удахгүй гарна.
  • Kkk 2016-08-26 02:17:31
    Mongoliin ard tumen buruugui shuu ter bondiin mungiig luivardsan nuhduudeesee olj avaachee, gadaad ulsd nuusan olon ter bumiig olj ulsd ni erguulen uguuchee ,
    • Kk 2016-08-26 02:20:12
      Bid yahaaraa busdiin buruug uureh bolj bna shudraga yum bna uu ? uls ornoo hymraasan nuhduud yagaad hariutslaga huleehgui bn?
  • зочин 2016-08-26 02:12:05
    АН-ын ацнууд яаж юм ярьж чадаж байна аа, яг үнэндээ АН-ын буруу бодлогын үр дүнд бий болсон эдийн засгийн хямрал шүү дээ, АН сүйтгээгүй бол ийм зүйл болохгүй ш...
  • Батаа 2016-08-26 02:09:44
    Одоо нэг танах зүйл сургуулийн үдийн цай хөтөлбөр мөн сургуулийн автобус энгэлээ гээд ард түмэнд нэг их ачаа болохгүй
  • зочин 2016-08-26 02:03:25
    Сангийн сайд гуай татвар НДШ-ийг нэмэх тухайгаа дахин сайн бодвол яасан юм бэ. Арай хэтэрч байна. Цалингаас өөр орлогогүй бидэнд энэ маш хүнд дарамт болох нь
  • dongos 2016-08-26 01:27:47
    Chadahgui bol yah gej tor barisan ym urd ni an.d basl hooson tor ogoo biz dee
  • butghh 2016-08-26 01:09:49
    Мангарууд сонгуульд маш худлаа амлалтууд авч ард иргэдээ хуурсан одоо нэгэнт сонгогдсон эдэнд ард түмнээ бодох сэтгэл байхгүй 70 жил засаглахдаа ядуу амьдруулса...
  • ::::::::::::----::::::::: 2016-08-26 00:50:47
    нэг хөнжилд байсан 2 ян х а нууд яах гээд байна. гонгинож байхаар юу нуусанаа ярилцаад хамтарч шийд. М.Энхболд ИХдарга болсон л ардуудад таалагдахгүй байна
  • bidnii mongolchuud 2016-08-26 00:50:34
    AN bidnii bodsonoos ch ilyyg tsulmujee, dampaarchihaagyi deer ni songoltoo hiij salgaj avsan ni l baina daa, 4 bitgii hel jil bysee changalj baij l eh ornoo avi...
  • Дэд сайд 2016-08-26 00:44:24
    Дэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайдДэд сайд...