К.Роналдо Европын шилдэг хөлбөмбөгчин боллоо
2016-2017 оны Европын шилдэг хөлбөмбөгчин шалгаруулах үйл ажиллагаа өнгөрсөн шөнө Монако хотноо боллоо. Улирлын шилдэг тоглогчийн төлөөх эцсийн шалгаруулалтад  Атлетико  Мадридын А.Гризман,  Реал Мадридын К.Роналдо болон Г.Бэйл нар шалгарч үлдээд байсан. К.Роналдо сүүлийн таван жил шилдэг гуравт шалгарсан бол Г.Бэйл болон А.Гризман нар анх удаагаа шилдэг гуравт шалгарч үлдээд байлаа.

Ингээд эцсийн мөчид К.Роналдо шилдгээр шалгарлаа. К.Роналдо өнгөрсөн улиралд клубынхээ хамтаар Аваргуудын лигийн цомыг хүртсэн. Ингэхдээ тэр нийт 12 тоглолтонд оролцохдоо 16 гоол оруулж мэргэн буучаар шалгарсан. Мөн Португал улсынхаа шигшээ багийг ахлан Франц улсад зохион байгуулагдсан  15 дахь удаагийн ЕАШТ-д  анх удаа түрүүлж түүхэн амжилтын эзэн болсон. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.