Сүрьеэтэй тэмцэх төсөл хэрэгжинэ
Глобал сангийн  Монгол Улсыг хариуцсан менежер Манаб Баснет өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй уулзаж, Дорнод аймагт хэрэгжиж байгаа ДОХ,Сүрьеэгийн төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээллээ.
 
Тэрбээр  шинээр хэрэгжих БЗДХ/ДОХ/ Сүрьеэгийн төслийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээд, сүүлийн 12 жилийн турш олон төсөл хөтөлбөрт  хамтарч ажиллаж үр дүн гарч буйг хэллээ.
 
Дэд сайд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  Эрүүл мэндийн салбарт Сүрьеэ өвчнийг үндэсний томоохон хөтөлбөр болгон боловсруулж батлуулахаар зорилтоо болгосон. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг ажилласны үр дүнд ирэх сард Засгийн газрын хуралдаанд оруулахаар тусгаад байна. Сүрьеэгийн шинэ төслийг эхлүүлэх ажил  яамны удирдлагын анхааралд  байгаа, ойрын хугацаанд шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэхээ илэрхийлээд  манай улсад Глобал сангийн зүгээс үзүүлдэг тусламж дэмжлэгээ  үргэлжлүүлэхийг хүслээ.
 
Глобал сан нь Монгол Улсад БЗДХ/ДОХ/ Сүрьеэгийн тархалтыг бууруулах  эрүүл мэндийн тогтолцоог  бэхжүүлэхэд техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлсээр ирсэн юм.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.