Иргэдийн хувьцааны мөнгийг гүйцээж олгоно
Засгийн газар төсвийн тодотголоо УИХ-д өргөн бариад байгаа. Төсвийн тодотголд олны анхаарлыг татахуйц хэд хэдэн асуудал багтсан. Түүний нэг бол “Сайн хувьцаа” хөтөлбөрт хамрагдаж, Тавантолгойн 1072 хувьцааныхаа 30 хувийг Засгийн газарт худалдсан ч  мөнгөө гүйцэт авч чадаагүй иргэдийн мөнгийг гүйцээн олгохоор болсон явдал юм.

Тодруулбал, Засгийн газрын наймдугаар дугаарын сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэр гаргахаас өмнө "Сайн” хувьцаа хөтөлбөрт хамрагдсан арилжааны банкнуудад хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөр олгохоор холбогдох тооцоог хийн, 2016 оны төсвийн тодотголд нэмж тусгуулжээ.
 
Сайн хувьцаа хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийт 1,313,432 иргэн хүсэлт гаргасан байна. Тэдний 1,294,944 иргэн хувьцааны төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн авсан аж. Харин  хувьцааны мөнгөө бүрэн аваагүй 19 мянга орчим иргэн байгаа аж. Эдгээр иргэдийн хувьцааны мөнгийг гүйцээн олгохоор төсвийн тодотголд тусгажээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • маам 2017-07-03 15:21:56
    Хувьцаагаа өгсөн мөнгөө авяа
  • Зочин 2016-08-26 01:59:05
    Наад бэлэн мөнгө тараадгаа болиочээ улс мөнгөгүй байгаа олон төрлийн албан хаагч цалингаа авч чадахгүй байгаа гэсэн биз дээ
  • билгээ 2016-08-26 00:37:07
    бэлэн мөнгө өгөхгүй гэсэн яалаа тэр нь дорхноо хүүхдийн мөнгөө хүүхэд ялгалгүй өгсөн дээр ер сайд минь анхаар
  •  2016-08-25 11:09:42
    Бэлэн мөнгө тараахаа л байчих л даа.
  • Зочин 2016-08-25 09:49:54
    Сансараа чиний бичсэнээс юу ч ойлгосонгүй чи өрөө ойлгож байна уу
  • зак 2016-08-25 08:50:26
    юу гээд биччих вэ. 30%-г бүрэн гээд байгаа юм уу, эсвэл 100% олгочихсон юм уу. сэтгүүлчдээ мэдээлэл өгч байгаа юм бол ойлгомжтой бичиж байна уу.
  • ы 2016-08-25 07:53:18
    Бэлэн мөнгө тараахаа л байчих л даа. 300 - 400 тэрбум төгрөг хэмнэх байх шүү. Тансаглалаа хязгаарла, бараг 200 тэрбум хэмнэнэ. Авилгалтай тэмц, 300 тэрбум олно