Мах, ногооны үнэ буурчээ

Нийслэлийн Статистикийн газраас наймдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.

Махны дундаж үнэ

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 5140 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6375 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буюу 170 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.9 хувиар буюу 240 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 360 төгрөг, хонины цул мах 2.6 хувиар буюу 175 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1280 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1280 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад сонгино 0.4 хувиар буюу 5 төгрөгөөр өсч, харин монгол төмс 2.7 хувиар буюу 25 төгрөгөөр, лууван 18.1 хувиар буюу 375 төгрөгөөр, манжин 24.1 хувиар буюу 540 төгрөгөөр тус тус буурсан байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • :::::::::::: 2016-08-25 06:22:53
    хэ хэ буурахдаа 10 , 100 төгрөг өсөхдөө 1000 1000 р өсдөг. мах буугаагүй байгааг харж байгаа байлгүй.