Авто замчид гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг дахин шаардлаа
Автозамын салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний АЗЗАТӨХК-иуд, Монгол Улсын 2015 онд хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, apгa хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаар батлагдсан “Гудамж төсөл”-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа тухай мэдээллээ. Тэд үүнээс болж өрийн дарамтад орсноор эд хөрөнгөө хураалгаж, үүдээ хаалгаа барихад хүрсэн байна.

Энэ талаар МАЗҮЭХ, төрийн бус мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа салбарын хэмжээний яамны удирдлага, мэргэжилтэн, ИТА, ажилтаны төлөөлөл бүхий түр хороо,ажлын хэсгийг байгуулан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж гаргасан шийдвэр, дүгнэлтийг УИХ, ЗГ, холбогдох яам, харъяа газрын удирдлагад шаардлагыг хүргүүлжээ. АЗЗАТӨХК-иудад шаардлагатай нэмэлт хөрөнгийг 2015 оны хоёрдугаар сард УИХ-ын 93 тоот тоггоолоор төсвийн тодотголд тусган шийдвэрлэхээр болсон  ч одоо хэр нь шийдэгдээгүй аж. Иймд АЗҮЭХ-ноос дараах шаардлагыг УИХ-ын гишүүд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам тээврийн сайд Д.Ганбат нарт хүргүүлж байна.

Шаардлагад: “Монгол Улсын авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг, замчдын эрхийг хамгаалах түр хорооноос 2016 онд улсын чанартай авто зам засвар арчлалтын ажилд 55,0 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн техник здийн засгийн үзүүлэлтийг үндэслэн төсөвлөсөн. Үүнийг төр засгаас 8,0 тэрбум төгрөгөөр төсөвт тусган баталсан. Товчоор хэлбэл төсвөөс авто зам засвар арчлалтын ажилд төсвөөс олгохоор баталсан найман тэрбум төгрөг бол энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 28 компаний 1000 'ажилтны цалинд ч хүрэхгүй. Ийнхүү хүрэлцээгүй, танасан төсвийн хор уршгаар замын компаниудын үйл ажиллагаа удааширч улмаар өрийн дарамтад орлоо. Мөн 180-300 мянган төгрөгийн цалинтай замчид энэ хэмжээний цалингаа ч авч чадаагүй хохирч байна. Энэ талаар 2016 оны 8 сарын 17-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн тухай Сангийн яамнаас бидэнд “амаар” мэдээлэл өглөө. Иймд төреөс хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан замын ажлыг хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөх.Монгол Улсын 2015 онд хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжзэ, барилга байгууламжийн жагсаалтаар батлагдсан Тудамж төсөл”-ийн хүрээнд  хэрэгжүүлсэн хувийн өмчит 22 компанид 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлынх нь санхүүжилт болох 7,5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхийг шаардаж байна.” гэжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Балт, ккк 2016-08-25 11:46:38
    АН намын овгорууд өвөртөлж аваад АНУ, хилийн чанд руу зугтаацан шүү дээ.
  • иргэн 2016-08-25 07:39:57
    Бүх замыг Нарны зам Нарны гүүрийг барьсан япон компанаар хийлгэвэл дараа нь засварын зардал гэж хэзээ ч гарахгүй
  • өө 2016-08-25 06:25:29
    овон товон үүсээд авч шидчих гээд хэцүүхэн л явж байгааг жолоочид оо хэлээд өг дөө
  • өө 2016-08-25 05:55:07
    чанаргүй юм хийчээд! чанар нь батлагдсан цагт мөнгийг нь шилжүүлэх гээд хүлээлгэж байгааг ойлгоно уу. нисэхийн зам 2 жил гаруй болжэ байна овон товон үүсээд авч...
  • zochin 2016-08-25 05:47:41
    Hiisen ajiliinh no hulsiig uguuchee