Х.Амгаланбаатар: Төсвийн тодотгол иргэдийн амьдралыг улам дордуулна
МҮЭХ-ноос   төсвийн тодотголтой холбоотой асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд төсвийн тодотгол нь ард иргэдийн амьдралыг улам дордуулах тодотгол болсон гэдгийг мэдээллийн эхэнд МҮЭХ-ны дарга  Х.Амгаланбаатар онцоллоо.

Тэрбээр МҮЭ-ийн холбооноос мэргэжлийн Засгийн газарт хандан иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр, УИХ-ын сонгуульд олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан асуудлуудаар нэн түрүүнд хийж шийдвэрлэх саналыг хүргүүлж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах албан тоотыг хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл тодорхой хариу ирээгүй байна.Гэвч энэ сарын 23-ны өдөр Засгийн газраас Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсантай холбогдуулан гишүүд, иргэдийн гомдол МҮЭ-ийн холбоонд ихээр ирж байна. 2016 оны төсвийн тодотголоор хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлуудыг хүрсэн түвшингээс дордуулсан олон олон шийдвэрүүд туссан байна.

Тухайлбал:
төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг 3 дахин бууруулахаар,
бүтцийн өөрчлөлт нэрийн доор мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголох халахаар,
эдийн засгийн хямрал ард иргэдэд хүндээр тусч байгаа үед татварын хөнгөлөлтөөр иргэдээ дэмжихийн оронд Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болок ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг 5 нэгжээр үе шаттай нэмэгдүүлэхээр,
Тэтгэвэр гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр,
хүүхдүүдийг ялгаварлан үзэж хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 орчимд хувьд өгөхөөр,
гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр дутуу төвлөрүүлснээсээ болж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зардлыг бууруулахаар, МҮЭ-ийн холбоо нь баялаг бүтээгч хөдөлмөр эрхлэгчдийнхээ олонхыг төлөөлдөг иргэний нийгмийн томоохон байгууллагын хувьд иргэдийнхээ нийгмийн хамгаалал, амьжиргаа, хөдөлмөрийн харилцааны асуудлуудыг нийгмийн түншлэл-гэрээ хэлэлцээрийн зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх саналыг дахин хүргүүлж байна” гэлээ.

Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын байнгын хороодод төсвийн тодотголтой холбогдуулан МҮЭ-ийн холбооноос санал хүргүүлэх боллоо.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-08-25 12:55:10
    Ò¿ð¿¿ àâ÷ áàéñàí õ¿ì¿¿ñ íü õîæîîä, îäîî òýòãýìæýý àâàõààð ºðãºäºë ãàðãàñàí õ¿ì¿¿ñèéã õ...
    202.179.31.89
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-25 12:34:08
    Ulc oroniig dampuuruulaad zugtsan AN iig demjeed bbgaa yumuu A-dargaa yun tsalin hols nemeh chi tegej baihaar bolomjiig cudalj sudalgaa hiij uz demii yarj tume...
    122.201.22.131
    Мэдэгдсэн Хариулах
  • zorig  2016-08-25 11:19:20
    Chi bidnii ugch bui tatvaraar amidarch bgaa shuu oligtoihon temtseed uguuch 61 hureed l uhej bhad chini yun tetgevriin nas nemeh ve
    202.9.40.80
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-25 09:27:46
    ene neg uneents uym UEHolboog tatan buulgaad tatbariin mongiig ulsad ogbol taarna esbel Ganbaatar aa dahin ireech
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-25 08:38:47
    dordohoor barahgui hetsuudeh ni bn shuu temtslee ehleechee
    150.129.142.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-25 08:37:50
    Монголчуудын дундаж нас өсөөгүй шүүдээ, нэртэйгээр нь төдөөс дээш жил тэтгэвэр авахаар наслахыг хориглосон хууль гаргачих, тэгвэл настнууд цөөхөн жил тэтгэвэр
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-25 08:02:59
    Хүүе чи өнөө цалин хөлсийг 40% нэмүүлнэ гээд донгосоод байдаг чинь яасан бэ. Чи ажлаа хийгээчээ. Хий намчирхаад байсны хэрэггүй шүү. Эс бол зайгаа тавьж өг.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-25 07:36:31
    энэ Амгаа юу ч хийж чадахгүй шаар юмдаа, худлаа баахан ярих, зайгаа тавьж өгөө. Ёстой л Ганбаатар л дээр байж дээ
    202.21.117.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-25 06:52:48
    Энэний оронд ганбаатар хамаагүй дээр амгалан зайл
    202.9.41.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-08-25 06:14:01
    Tsalin nem gej soliorch bhaar odoo l duugarah asuudal bosoj bn.Tsagaa,asuudlaa olj UE duugarah heregtei bn.
    103.229.121.98
    Мэдэгдсэн Хариулах
  • songogch 2016-08-25 05:28:41
    Nemer bna uu.?nuguul AH.tartagt.n tulaglaa.bid avrah gej bna gej hutsan biz.Unen de dol MAHAH hoyula hussan mgl ulsig iim bologson shuu de.
    139.5.216.105
    Мэдэгдсэн Хариулах
  • төгс 2016-08-25 05:18:09
    өндөр нөсны тэтгэвэрийг л эсэргүүцэж байна. зарим нь тэтгвэртээ гарахгүй гээд сүйд болох юм, зарим нь гарна гээд мэдэхгүй
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-25 05:15:52
    Өндөр настны тэтгэвэрт гарах хугацааг сунгах,болон НДШ-ыг нэмэхийн эсрэг байна
    59.153.113.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Hudlaa gar 2016-08-25 05:14:50
    Olon hutsdag terbumtanguud. Uildverchnii gazar zarj ureed duusgasan daa.
    202.21.124.17
    Мэдэгдсэн Хариулах