
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Авто замын газрын дарга Д.Нанзаддоржийг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргалаа. Захирамжинд:
"Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталж, байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Доохүүгийн Нанзаддоржийг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Авто замын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй" гэжээ.
olloo.mn