Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийг хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны ОХУ, Төв Ази, Монголын хөрөнгө оруулалтыг хариуцсан газрын Дэд захирал, Ахлах банкир Светлана Радченког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны ОХУ, Төв Ази, Монголын хөрөнгө оруулалтыг хариуцсан газрын Дэд захирал, Ахлах банкир Светлана Радченко “Юуны өмнө хотын даргын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Манай банк Улаанбаатар хоттой сүүлийн хоёр жил олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Улаанбаатар хоттой хамтран хатуу хог хаягдал боловсруулах, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх гэсэн тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Эдгээр ажлыг үргэжлүүлэн хэрэгжүүлэх талаар таны саналыг сонсмоор байна” гэлээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудыг олж харсанд таатай байна. Эдгээр төслүүдийг хамтран хэрэгжүүлэхдээ баяртай байх болно. Гэхдээ бидэнд судалгаа хийх хугацаа хэрэгтэй. Уг ажлууд дээр ажлын хэсэг байгуулж ажиллах болно. Түүний дараа тантай дахин уулзаж, асуудлаа тодорхой болгох хүсэлтэй байна. Орон сууцны хороолол, гэр хороололд хэсэгчилсэн цэвэрлэх байгууламж барих төслийг ямар байдлаар хэрэгжүүлэх тал дээр Та бүхний саналыг тусгах болно. Мөн нийслэлийн нийтийн тээвэрт олон чиглэл давхацсан, нэг чиглэл рүү хэтэрхий их ачаалалтай гэх зэрэг замбараагүй асуудал их байгаа. Үүнийг цэгцлэхэд ч Та бүхний оролцоо их байна. Цаашид олон чиглэлд хамтран ажиллах болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TENEG 2016-08-25 05:43:22
    SYDLANA GEJ MEDEHGVIEE HARYYLJ BNA.MEDEHGVI BOL UY GEJ YYLZAV
  • Зочин 2016-08-25 05:18:22
    Юм хөгжүүлэх яахав,эхлээд ард түмнээ бодох ажлаа эхлүүл,дахиж өр зээл нэмээд яахав.
  • зрчин 2016-08-25 04:15:13
    Судалж байтал 4 жил маань дуусна даа, наад банк ч хүлээж байхгүй өөр газар төсөл хэрэгжүүлээд явчихна даа